Япон улсын экспорт сүүлийн гурван жил байгаагүйгээр буурчээ

Ц.Анударь / Эдийн засаг

Япон улсын экспорт гуравдугаар сард сүүлийн 3 жил байгаагүйгээр буурав. Тодруулбал, энэ хугацаанд экспорт 11.7 хувь буурч 6.36 их наяд иенд хүрсэн нь тус улсын эдийн засагт хүнд цохилт болох төлөвтэй. Байгалийн хий, нүүрсний дэлхийн зах зээл дээрх үнийн уналтаас үүдэн импорт ч 5 хувь багасчээ. Тус улсын АНУ руу хийсэн экспортын хэмжээ хамгийн ихээр буюу 16.5 хувь унасан нь сүүлийн 9 жил болоогүй үзэгдэл аж.