Д.Нямхүү: Франц иргэн бүрэн эдгэрч, дараагийн шатанд шилжих гэж байна

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 213 оронд бүртгэгдэж, 2.9 сая хүн халдвар авч, 206 хүн нас барсан байна. 24 цагийн дотор ОХУ-д шинээр 6364 тохиолдол бүртгэгдэж, өвчлөл 80 мянга гаруй хүн халдвар авч, 66 хүн нас барлаа. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин халдварын оргил үе бидний өмнө байна. бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүдэд илүү анхаарал хандуулах хэрэгтэй хэмээн сануулав. ОХУ-ын ерөнхий тархвар судлаач ирэх тавдугаар сард болох баяруудад хөл хорионы дэглэмийг чандлан сахихыг ард иргэддээ анхааруулж байна. Манай улсын хувьд ажиглалтад 743 хүн байгаа. Эдгээр хүмүүст эмнэлгийн тусалмж үйлчилгээ хэвийн үзүүлж байна. 24 цагийн дуудлагын утсанд 226 дуудлага мэдээлэл ирсэн. Иргэдээс амралтын өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд маш олон хүн амны хаалтгүй явж байгаа. Хүүхдүүд амны хаалтгүй явж байгааг онцгойлон анхааруулж өгөөч гэдэг хүсэлттийг илрүүлсэн. Иймээс хүүхдийг амны хаалтгүй явуулахгүй байхыг ЭМЯ-наас онцгойлон анхааруулж байна.

ОХУ-ААС ИРСЭН 48 ОЮУТНААС ДАВТАН ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭН КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ

ХӨСҮТ захирал Д. Нямхүү ”Дөрөвдүгээр сарын 26-нд Монгол Улсын хэмжээнд коронавирус илрээгүй. Дархан-Уул салбар ХӨСҮ-ийн хоёр лабораторид 161 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.

ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчилгээ хийж буй эмнэлгийн 19 ажилтнаас шинжилгээ авсан. Коронавирусийн халдвар илрээгүй. Эмч, сувилагч нарын уушгины зургийг авч хадгалдаг. 14 хоногийн дараа үйлчилгээнээс гарахад шинжилгээ авч хянадаг.

Ажиглах байранд байгаа 130 хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй. Үүний дотор ОХУ-аас ирсэн 48 оюутан бий. Тандалтаар 5 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн 15 жолоочоос коронавирусын халдвар илрээгүй байна.

Франц иргэн бүрэн эдгэрч, дараагийн шатанд шилжих гэж байна. Энэ хүн 47 хоног эмчлэгдэж гарч байна. Анх хүнд ирээд ХӨСҮТ-д эмчилгээнд орсноос хойш дэлхий биднийг харж байсан. Энэ хүнийг эдгээж чадсны хариуг бусад улс манай улсад илгээх байх. Уушгины нэвчдсийг шимэгдүүлэх зэрэг шинжилгээг өдөр болгон хийж явсан. Өдөр болгон бүх шинжилгээг хийж явсан” гэлээ.