АНУ-ын конгресс 484 тэрбумын дүнтэй эдийн засгийн шинэ багц хөтөлбөр баталжээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын конгрессын Төлөөлөгчдийн танхим "ковид-19" цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг үр дагаврыг арилгах үүднээс 484тэрбум америк долларын шинэ багц хөтөлбөрийг баталж, ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурлаа. Цар тахлын эдийн засагт үзүүлж байгаагаа нөлөөллөөс улбаалан АНУ-д ажилгүйдлийн түвшин нэмэгдэж байна. Сүүлийн даван долоо хоногийн дүнгээр АНУ-д 26 сая хүн ажилгүйдлийн тэтгэмж авахаар хүсэлт гаргасан нь дэлхийн эдийн засгийн их уналтаас хойших ажилгүйдлийн хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. Одоо эдийн засгийн үйл ажиллагааг сэргээх нь эдийн засгаа аврах гол гарц гэж АНУ-ын ерөнхийлөгч болон зарим улс төрчид үзэж байгаа ч энэ нь зөв алхам гэдэг дээр муж улсууд зөрчилдсөн хэвээрээ байна.

Тахлын дэгдэлт ойрын хэд хоногтоо эрчимтэй нэмэгдэж магадгүй гэж эрүүл мэндийн салбарынхан нь анхааруулсны зэрэгцээ АНУ-ын муж улсуудын захирагч нар эмнэлгийн хамгаалах хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлэхэд хувийн үйлдвэрүүдийг дэмжихийг цагаан ордонд хандаж уриалж байгаа юм.

Эх сурвалж: Moнголын мэдээ