АНУ-ын Чикаго хот дахь Монгол эмч, эрүүл мэндийн ажилтны холбооноос хандив өргөлөө

Aдмин / Эрүүл мэнд

АНУ-ын Чикаго хот дахь Монгол эмч, эрүүл мэндийн ажилтны холбооноос ажиглалтын тусгаарлах байранд ажиллаж байгаа резидент эмч нарт зориулан 2,022,000 төгрөгийн үнэ бүхий хамгаалалтын хувцас, нүүрний хаалт хандивласныг тус холбоог үүсгэн байгуулагчдын нэг их эмч Б. Аюуш Эрүүл мэндийн хөгжлийн төвд гардууллаа.

Тус холбоо үүсгэн байгуулагдаад 7 жил болж байгаа бөгөөд АНУ-д эмчээр сурч, ажиллаж байгаа болон өөр ажил эрхэлж байгаа эмч нарыг нэгтгэн тус улсад амдран суугаа Монголчууддаа эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөө өгч, эмнэлгийн тусламж авахад зуучлах, орчуулга хийх, элэгний хавдар үүсгэдэг вирусуудын шинжилгээнд хамруулах, халдвартай хүмүүсийг эмчлүүлэх, халдваргүй иргэдэд вакцин хийлгэхэд туслах зэрэгүйл ажиллагаа явуулдаг байгууллага юм байна.

Уг хандивын зүйлсийг гардуулахдаа их эмч Б. Аюуш “COVID 19 р тахлаас Монгол улсаа хамгаалан эрч хүчтэй, үр дүнтэй ажиллаж байгаа ЭМЯ, ХӨСҮТ болон нийт эмч, мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье Цар тахалд нэрвэгдсэн АНУ-д амьдран суугаа эмч нар бид та нараараа бахархаж байна. Бид өөрсөдийн боломжоороо цуглуулсан 725 ам долларыг цар тахлын эсрэг арга хэмжээнд хувь нэмэр болгон илгээж байна. Цар тахлаас сэргийлж Монгол ард түмэн минь эрүүл байж, Монгол улс минь цэцэглэн хөгжинө гэдэгт итгэж байна. Та бүхэнд амжилт хүсье” хэмээн холбооныхныхоо сэтгэлийн үгийг дайлаа.