Дөрвөн хүн машинтай шатаж амь насаа алджээ

Н.Алтанцэцэг / Хууль

Замын ослын улмаас автомашин шатаж, зорчиж явсан дөрвөн хүн нас барсан харамсалтай хэрэг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 27-ны өдөр гарчээ. Тодруулбал, оройн 22.00 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг асфалтан замд том оврын Kia Rhino автомашины араас Kia Bongo маркийн мөргөж осолджээ. Ослын улмаас Kia Bongo автомашиныг жолоодож явсан 38 настай эрэгтэй, хэн болох нь тодорхойгүй гурван хүний хамт шатаж амь насаа алдсан байжээ. Хэргийг Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Иймд, Хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, цаг агаарын нөхцөл байдал, замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулах, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж бие биендээ хүндэтгэлтэй хандан гэрэл хэрэглэх дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.


Сэтгэгдэл

Zochin [103.212.119.222] 2020-04-28 12:36:37

Zoriud morgoh heregtei baisiim bilvv yaj medehiin yahaaraa zvgeer yuahgvi vrgelj hvnii amind hvrch bdiim be zauaan ymaa

Zochin [202.179.31.9] 2020-04-28 04:26:16

Murguulsen mashini jolooch negiig ni ch boltguai awrahgvi dee.

зочин [202.70.34.70] 2020-04-28 03:02:37

KIA компанид гомдол гаргах хэрэгтэй. Машин мөргөлдөхөд шатах учиргүй ба бүх аюулгүй байдлын туршилтууд хийгдэж аюулгүй нь нотлогдсон байх ёстой.__

zochin [202.9.46.153] 2020-04-28 01:56:12

tsementiin tom mahinuud jijig tereg hig l khurdtai davkhikh uym aa.

Зочин [182.160.35.148] 2020-04-28 01:51:29

Тээврийн цагдаа маш муу ажиллаж байна

Зорчигч [202.179.31.54] 2020-04-28 06:50:37

Тэнд нь тээврийн цагдаа зогсож байгаагүгээс асуудал боллоо гэх нь ч арай юу юм..Хамгийн гол нь гэрэл, зай хурдаа сайн тохируулж амар амгалан зорчоод гэртээ мэнд сайхан харьцгааж байхыг хүн бүхэн цаг ямагт бодож явууштай.Алтан шар зам амгалан байх болтугай.

MOGEUH [202.55.188.94] 2020-04-28 01:46:55

Mongolin anhni Ontsgoi Gamshigin Ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga garch maska zuuj garaa sain ugaaj hevshih MOGEUH

ЗОЧИН [202.126.89.86] 2020-04-28 01:45:47

ДҮРМЭЭ БИЕЛҮҮЛЖ ЗАЙГАА БАРЬЖ ЯВЦГААЯ ХҮМҮҮСЭЭ ГАЙ ГАЗАР ДООРООС ГЭЖ БАЙХГҮЙ ТА БИДНИЙ СОНОР СЭРЭМЖ ХАРИУЦЛАГААС ШАЛТГААЛНА ШҮҮ


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.