12-14 насны хүүхдүүд бүлэглэн тээврийн хэрэгсэл хулгайлдаг байсныг илрүүлжээ

Ц.Анударь / Хууль

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид 12-14 насны хүүхдүүд бүлэглэн хулгай гэмт хэрэг үйлддэг байсныг илрүүлжээ. Тодруулбал 2020 оны 04-р сарын 27 ны өдөр дөрвөн хүүхэд БГД-ын 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, ТҮЦ-нд хулгайгаар нэвтэрж хүнсний бараа, нэгж, бэлэн мөнгө зэргийг хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна.

Шалгалтын явцад тэд бүлэглэн бусдын хяналт сул орхисон тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулан хулгайлдаг нь тогтоогдсон бөгөөд тухайн тээврийн хэрэгслээ ашиглан орой үдшийн цагаар хулгай хийдэг байжээ.

Түүнчлэн энэ эхний улирлын байдлаар нийт 13-н удаагийн үйлдлээр 13-н тээврийн хэрэгсэл хулгайлсан тогтоогдсон бөгөөд Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдээс тээврийн хэрэгсэл хулгайлж байснаа мэдүүлсэн байна.

Хамгийн харамсалтай нь дээрх хүүхдүүд барилгын материалын дэлгүүрээс барилгын будаг шингэлэгч бодисыг худалдан авч бээлийнд шингээж үнэртэж мансуурдаг хэмээн мэдүүлжээ.

Тиймээс худалдаа эрхлэгчдэд насанд хүрээгүй хүүхдэд газ зарахгүй байхыг мөн эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ хаана хэнтэй юу хийж байгаад хяналт тавьж, болзошгүй эрсдлээс сэргийлэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн Газрын Нэгдүгээр хэлтэсээс анхааруулж байна.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:19:30

Om0WCS http://pills2sale.com/ levitra nizagara

Irgen [192.82.69.200] 2020-04-29 09:21:01

Ireedvin 37 r tochka bna da. Manaixanii xiigeed baigaa teneg kino nertei jvjigvvd xvvxdvvded iim l yum zaaj bna da

Зочин [192.82.67.162] 2020-04-30 09:51:05

Chi zail

Зочин [66.181.188.34] 2020-04-30 05:07:10

Huts

Temka [202.126.89.43] 2020-04-29 08:32:08

Bacaan

Бичсэн юмыг ойлгохгүй хуцаж байхын оронд асуудлыг шийдээч. [202.131.225.53] 2020-04-29 02:11:49

Ийм хүүхдүүд хоторр дүүрэн болж байгаа ш дээ. Үүнийг л бичсэн юм. Одоо хүүхдүүдэд хийх юм олдохгүй, олдох боломжгүй, хүүхдийн хойноос анхаарал халамж тавьдаг багш, сургууль байхгүй болчихоод байна. Энэ фонон дээр ийм хэрэг гарч байгааг л анхаараач гэсэн юм. Гудамжаар явж байгаа 12-14 насны хүүхэд юу хийж "чөлөөт" цагаа өнгөрөөх вэ? Эцэг эх нь бодвол өдөр ажлаа хийж байгаа. Харин пацаанууд бол өрөө өөртөө эзэн болчихсон явнам. Тэгээд л ийм хэрэг үйлдэж байгаа юм.

jagaa [66.181.191.123] 2020-04-28 22:22:50

araich dee yach geheb dee. etseg eh n haraa hyanaltaa saijryylmaar yamaa

Zochin [103.212.119.222] 2020-04-28 12:21:31

Ymsr haashaam be hvvhed hulgai hiisniig demjeed bgm uu yduu bh ajilgvi bh ni hulgai hj bolno gesen vg bishee tergeeree gaihuulaad baih zvil ogt bish bizde iim teneg baidiimuu hamtragch ymuu yagad hvvhdiig buruu ymnd demjeed bgm

Зочин [202.9.46.153] 2020-04-28 10:52:34

ЯАНА ДАА

Анхны хонх. Цаашид ийм хэрэг олонтаа гарна. Бэлтгэлтэй байгаарай. [202.131.225.53] 2020-04-28 08:00:19

Эцэг эх нь хүүхдээ хардаггүй, сургууль ажиллахгүй учир багшийн хяналт ч байхгүй болсон үед ийм хэрэг мэр сэр гарах байхоо. Одоо чинь хүүдийн элдэв дугуйлан, баяр наадам, үзэсгэлэн, театрын тоглолт байхгүй болсон. Пионерын зуслангууд ажиллахгүй. Тэгэхлээр хүүхдүүд цавуу үнэрлэж, машин хулгайлан унаж, ТҮЦ ухаж "баясахаас" өөр юу хийх үү? Ийм байдал бүтэн жил үргэлжилнэ.

Зочин [66.181.190.221] 2020-04-28 12:44:52

Bitgio hutsaad bai chi


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.