Хээрийн эмнэлэг ашиглах бэлтгэлийг хангаж байна

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Коронавируст халдварын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд хээрийн эмнэлгийг ашиглах бэлтгэлийг хангаж байна.

Энэхүү хээрийн эмнэлэг нь аливаа өвчин эмгэгийн үед 30-50 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой, мэс засал, эрчимт эмчилгээ, дүрс оношилгооны хэсгүүдээс бүрдсэн, ханын хүчилтөрөгчийн хангамж, ариутгал халдваргүйтгэлийн хэсэг, агааржуулалтын систем, цэвэр бохир усны хангамжийг бүрэн шийдвэрлэсэн эмнэлэг юм.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нар УОК-ийн Шуурхай штабын төлөвлөлтийн багийнхантай хамтран коронавируст халдварын үед хээрийн эмнэлэг дэлгэн ажиллуулах бэлтгэлтэй танилцлаа гэж ЭМЯ-наас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.179.24.206] 2020-04-29 07:08:54

жижигхэн бор эгч минь хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө шогшсоор л байна даа,эгчдээ эрүүл энх сайн сайхныг хүсье

Зочин [182.160.39.10] 2020-04-29 03:40:30

энэ маскггүй нөхөр сонгуульд нэр дэвших гээд бна уу үгүй юу

Иргэн [202.179.10.162] 2020-04-29 16:32:13

Харин ээ ,тэгээд л нүүрээ харуулаад байгаам бишүү кк


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.