Ойн нөхөрлөлийнхөн хууль бусаар мод бэлтгэж байжээ

Aдмин / Хууль

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг, Өвтийн амны Нууцат гэх газарт нэр бүхий компани нөхөрлөл нэрийн дор Ойн ангитайгаа гэрээ хийлгүй цэвэрлэгээнд гарч, дөрвөн метрийн урттай 170 ширхэг гуалин хууль бусаар бэлтгэжээ.Сүүлийн үед Өвөрхангай аймгийн хойд бүсийн зарим сумд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн тоо буурахгүй байгаа бөгөөд он гарснаас хойш Хархорин сум дахь Цагдаагийн хэлтсийнхэн 15 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэнэ. Тиймээс Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран Бат- Өлзий сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг шалгасан аж. Энэ үеэр дээрх хууль бус үйлдлийг газар дээр нь шалгаж, цагдаагийнханд үүрэг чиглэл өгсөн байна.

Мөн энэ үеэр шалгалтад хамрагдсан нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагууд мод, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэх бэлтгэлийн болон үйлдвэрийн талбайд гал түймэр унтраах багаж хэрэгсэл байрлуулаагүй, бэлтгэсэн модны төрөл, тоо хэмжээний бүртгэл хөтөлдөггүй, ажилчид нь хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэлгүй, хяналтын камергүй, мод зүсэх тоног төхөөрөмжид хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүгнэлт гаргуулаагүй, цахилгааны утас нь газардуулагчгүй, ойн цэвэрлэгээний ажил хийхдээ гуалин, дүнз болох модыг сорчлон бэлтгэдэг, унангиас түлээбэлтгэдэггүй зэрэг зөрчил илэрсэн тул зарим компанийн үйл ажиллагааг түр зогсоож, хуулийн дагуу шалгуулахаар болжээ.


Сэтгэгдэл

Зочин [182.160.38.80] 2020-04-29 09:26:39

ой цэвэрлэх нэрийн дор ургаа мод унагаж сүйтгэж байгаа шүү дээ Унасан дархи хожуул цэвэрлэж байгаа газар огт байхгүй Ойн байцаагч нар ажлаа хийхгүй байна Нөгөөгөөр зугаалах нэрийн дор байгал орчныг хог новшоор дүүргэж байхад байцаагч нар яагаад шаардлага тавьж болдоггүй юм бэ

Зочин [202.9.46.11] 2020-04-29 09:07:11

ЯАДАГ ХУЛГАЙЧУУД ВЭ АЛААД ӨГ

Зочин [103.26.193.166] 2020-04-29 08:19:32

Байгаль эх дэлхий ан амьтнаа хайрлацгаая хүмүүсээ зүй бусаар харьцаж мод огтолж гал тавьж амьтаныг алж газар эхээ сэндийлж байгаа хүмүүсийг нэг л өдөр тэнгэр ниргэнэ шүү муухай зүйл хийж олсон мөнгө чинь хоол болохгүй хор болно шүү

ЗОЧИН [202.126.89.86] 2020-04-29 06:51:56

НӨХӨРЛӨЛ НЭРТЭЙ МОД БЭЛТГЭДЭГ ГАЗРУУД Л БИЙ БОЛСОН ШҮҮ ДЭЭ БОЛИМООР ЮМ

Зочин [202.126.88.140] 2020-04-29 05:51:57

Байгаль орчны хуулиа эргэж харахгүй бол энэ мэт нөхөрлал нэрийн дор гэмт бүлэглэл үүсч ховор ургамал,мод хууль бусаар бэлтгэж хөрөнгөждөг болсон байж болзошгүй.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.