УБЕГ-ын дарга Б.Баасандоржийг СЕХ-ны гишүүнээр томилно

Aдмин / Хууль

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр /2020.04.28/ хуралдаж, найман асуудал хэлэлцсэн. Үүний нэг нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг чөлөөлөх, томилох эсэх асуудал байлаа.

Тодруулбал, Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн тавыг Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор парламент зургаан жилийн хугацаатай томилохоор заасан байдаг. Энэ үндсэн дээр Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүн Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг хүсэлтийн нь дагуу чөлөөлж, С.Баатаржав, Б.Баасандорж нарыг Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээр томилуулахаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгож байгаа аж.

Нэр дэвшигч С.Баатаржав нь Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа бол Б.Баасандорж Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа, төрийн ажлын дадлага туршлагатай, мэргэшсэн төрийн жинхэнэ албан хаагчид юм.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь С.Баатаржав, Б.Баасандорж нарыг Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээр томилохыг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэнс хуралдаанд оруулахаар тогтов. Мөн Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээс чөлөөлөхөөр боллоо.


Сэтгэгдэл

Ard [174.194.137.203] 2020-04-29 16:01:11

Nyamdorj hunee songuuliin horoo ruu shurguulj bna daa

Эрдэнэ [66.181.180.30] 2020-04-29 14:53:13

Сүрхий залуу байна лээ. Амжилт.

Зочин [176.63.23.141] 2020-04-29 13:05:44

Баасандорж гэгч Х.Тэмүүжингийн цүнх баригч байсан. Одоо МАН болжээ

Амжилт хүсье! [202.131.225.53] 2020-04-29 10:00:34

Битгий муу юм амлаа. Хийж байгаа ажлаараа л СЕХ-ны гишүүн байх ёстой байгаа биз. Баасандоржид ажлын амжилт хүсч сонгуулийн явцад Монголынхоо хүн амыг зөв, бүрэн, алдаа мадаггүй бүртгэж аваарай гэж захья.

Zochin [88.123.12.143] 2020-04-29 07:19:19

Zaluu daraan shorond yabah bh daa


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.