Ажилчид нэрлэсэн цалингаа гар дээрээ авах боломж бүрдлээ

Ц.Анударь / Эдийн засаг

Засгийн газраас коронавирусын халдвартай онцгой нөхцөл байдлын үед эдийн засгийг эрчимжүүлэх, ажил олгогчдыг дэмжих, ажлын байрыг хадгалах, ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулж, орлогыг дэмжих чиглэлийн багц арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Энэ багц арга хэмжээний хүрээнд УИХ-аас хууль, Засгийн газраас холбогдох журмыг нь баталж, дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ны хооронд зургаан сарын хугацаанд НДШ-ээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль батлагдсан юм.

Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай хууль дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ны өдрийг хүртэл хэрэгжинэ.

ХАМРАХ ХҮРЭЭ

  1. Хувийн хэвшлийн бүх ААН болон тэдгээрт ажиллаж буй даатгуулагчид,
  2. Гадаадын хөрөнгө оруулалттай ААН-үүд,
  3. Төрийн болон төрийн бус их сургуулийн багш ажилчид,
  4. Төрийн бус байгууллага хуулийн үйлчлэх хүрээнд хамаарч НДШ-ээс зургаан сарын хугацаатайгаар тус тус чөлөөлөгдөнө.

БҮХ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДОГОЛДОЖ, ОРЛОГО НЬ БУУРСАНД ТООЦНО

Хууль болоод Засгийн газраас баталсан журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой хоёр зүйлд нэгдсэн ойлголтыг хүргүүлж байна. Үүнд:

  • Коронавируст халдвар /СОVID-19/-ын онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан бүх аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг доголдож, орлого нь буурсанд тооцож, уг хуулийн үйлчлэх хүрээнд хамруулна.
  • Аж ахуйн нэгж, байгууллага нь хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажилтныг ажиллуулж байгаа тохиолдолд ажлын байрыг хадгалж байгаа гэж үзнэ.

-Хуулийн дагуу сайн дураар даатгуулагчийн чөлөөлөгдөх нийгмийн даатгалын шимтгэлийн нэг сарын хэмжээ нь 56,700 төгрөг байна. Сайн дурын даатгалд хамрагдаж байгаа иргэн сарын 56.700 төгрөгөөс ЧӨЛӨӨЛӨГДӨНӨ.

-Аж ахуйн нэгж, байгууллага, иргэний 2020 оны дөрөвдүгээр сараас есдүгээр сарын хооронд урьдчилан төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгохоор журамд тусгаж, хэрэгжүүлэхээр болсон.

-Аж ахуйн нэгж, байгууллагууд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн cap бүрийн тайланг тавдугаар сарын 5-ны дотор цахимаар харьяа нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг үндэслэж, дөрвөн төрлийн ААН, байгууллага НДШ-ээс чөлөөлөгдөнө

Сангийн сайд, ХНХ-ын сайдын хамтарсан тушаалаар НДШ-ээс чөлөөлөх, Ажилгүйдлийн даатгалын сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэхтэй холбоотой хууль, Засгийн газраас гарсан журмыг хэрэгжүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах, байнгын ажиллагаатай хамтарсан Ажлын хэсэг байгуулагдан ажиллахаар болж байна. Ажлын хэсгийг ХНХ-ын дэд сайд ахална.

Ажлын хэсгийн үүрэг:

  • Хууль, Засгийн газраас гаргасан журам, Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан зааврыг нэгдсэн ойлголттойгоор олон нийтэд түгээж, сурталчилна.
  • Хууль, журмыг хэрэгжүүлэхэд нэгдсэн ойлголтоор чиглэл, зөвлөмж өгч ажиллана.
  • Орон нутагт болон ААН байгууллагууд дээр ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАНА.

Монгол Улсад хөл хорио тогтоогоод үндсэндээ 100 өдөр өнгөрч байна. МҮХАҮТ-иас бизнес эрхлэгчдийн дунд 7-8 судалгааг хийсэн бөгөөд судалгаанд үндэслээд эдийн засгийн хүндэрч болзошгүй эрсдлээс хэрхэн гарах вэ гэдэг саналуудыг тухай бүрт нь Засгийн газарт хүргүүлэн ажиллажээ. Гуравдугаар сарын 27-нд Засгийн газар долоон багц арга хэмжээг танилцуулсан бөгөөд үүний нэг чухал хэсэг нь нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөхтэй холбоотой хуулийн төсөл байв. Нийгмийн даатгалын шимтгэл ААН-үүдийн хувьд томоохон байр суурь эзэлдэг зардал. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээр ажилчид нэрлэсэн цалингаа гар дээрээ авах боломж бүрдэж байна. Өнөөдрийг хүртэлх сар орчмын хугацаанд дүрэм журмыг хэрхэн хэрэгжүүлэх талаар нэлээд олон маргаан нийгмийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр өрнөлөө. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МАОЭХ, МҮЭ-ийн холбоо, МҮХАҮТ нэгдсэн байр сууринд хүрч, хувийн хэвшлийн байгууллагыг ямар нэгэн байдлаар ялгаварлахгүйгээр ажлын байрыг хадгалах, иргэдийн орлогыг хамгаалахад чиглэсэн шийдвэр гаргаж байгааг онцоллоо.

НЭМЭЛТ: Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөхтэй холбоотой нийтлэг асуултууд

-НДШ төлсөн тайлангаа тавдугаар сарын 5-ны өдрөөс өмнө ААН-үүд хүргүүлэх ёстой. Ашигтай ажилласан тохиолдолд НДШ-ээс чөлөөлөгдөхгүй байх уу?

- Коронавируст халдвар /СОVID-19/-ын онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан бүх аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг доголдож, орлого нь буурсанд тооцож, уг хуулийн үйлчлэх хүрээнд хамруулна. Бүх хувийн хэвшлийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж, үйл ажиллагаа доголдож байна гэж үзнэ. Хувийн хэвшлийн ААН, байгууллагууд НДШ-ээс БҮРЭН ЧӨЛӨӨЛӨГДӨНӨ. Тус байгууллага заавал ашигтай ажилласан байна гэдгээр нь ялгаварлаж, НДШ-ийн чөлөөлөлтөд хамруулахгүй гэдэг асуудал байхгүй.

-Ажлын байр хадгалах гэдэгт ямар ойлголтыг хамааруулж үзэх вэ?

-Ажилтныг хөдөлмөрийн болоод ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллуулж байгаа бол ажлын байраа хадгалаж байна гэж үзэж, хуулийн журмыг хэрэгжүүлнэ.

-ААН, байгууллагуудын 75 хувь нь хамрагдана гэдэгт өөрчлөлт орсон уу?

-Улсын хэмжээнд 1.1 сая гаруй хүн ажил хөдөлмөр эрхэлдэг. 75 хувь гэдэг нь ажиллагсадтай холбоотой тоо. Нийт ажиллагсадын 200 орчим мянга нь төрийн албан хаагчид буюу төсвөөс цалинждаг. 50-60 мянга ажилтан төрийн болон төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн газарт ажилладаг. Эдгээрийг тооцохгүйгээр нийт ажиллагсадын 75 хувь нь НДШ-ээс чөлөөлөгдөх хуульд хамаарагдана. Энэ нь хувийн хэвшилд ажиллаж байгаа ажилчдын 75 хувь нь хуулийн хүрээнд НДШ-ээс чөлөөлөгдөнө гэсэн үг биш юм.

-Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй ААН, байгууллагууд НДШ-ээс чөлөөлөгдөх үү?

-Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй ААН хамрагдахгүй гэсэн зүйл хуульд тусгагдаагүй. НДШ-ийн өртэй эсэхээс үл хамаарч бүх хувийн хэвшлийн ААН-үүдийг ЧӨЛӨӨЛНӨ.


Сэтгэгдэл

Асуулт [202.126.89.218] 2020-04-30 16:31:30

Зарим байгуулага суутгасан дүнгээр цалингаа өгч бн суутгасан дүнгээ байгууллага нь өөрсдөө авж бну энийг яаж зохицуулах юм

Зочин [203.91.115.55] 2020-04-30 15:58:37

Энэ шийдвэр нь нүдээ олсонгүй. Заавал их сургууль гэж, дунд сургуулийн ажилчид маш бага цалинтай бдг. Нийгмийн тэгш хуваарилалт хаана бна.хүрэлсүхийн засгийн газар ялгаварлсан үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргаж бгаа нь хувиа бодсон хэдэн тэнэгүүдээр дүүрсэн.

Зочин [202.126.89.218] 2020-04-30 16:24:51

Дунд сургуулийн багш нар гайгүй л цалинтай юм бнлээ зүгээр сууж бж бүтэн цалин авч бж давраад бай

Ундраа [203.91.115.55] 2020-04-30 16:08:08

Ард олноо боддог албатууд хэрэгтэй бна шүү сонгуулаа зөв өгөх нь бна.

Зочин [203.91.115.55] 2020-04-30 16:05:37

Гаднын улсын жишээнээс үлгэр аваасай. Яахаараа ийм улсаа боддоггүй цөөн хэдэн хувиа бодсон амьтдаар сайд дарга томилогдож бга болохоор монгол гэдэг нэрийн утга алдагдаж байна.

зочин [64.119.19.237] 2020-04-30 11:54:30

хэн хамрагдаад байгаа юм вэ нэг ч хүн хамрагдаагүй байна шүү дээ. асуухаар мэдэж байгаа хүн ч алга

ъъ [43.242.243.245] 2020-04-30 02:22:48

Сая ажлаасааъпъ халагдсан хүмүүс яаж нийгмйн даатгалаа төлөх в э

Зочин [103.10.23.80] 2020-04-30 01:33:34

Энэ салбарт мэдлэг туршлагатай хүн хэрэгтэй байна. Одоо бол амьгүй албатууд их байна хариуцлага хүлээхгүй болхоор ард иргэдийг туйлдуулж байна

Зочин [203.91.115.55] 2020-04-30 16:06:36

Үнэн шүү ардаа боддог албат хэрэгтэй бна

zochin [202.126.89.95] 2020-04-30 01:21:54

төмөр замчидаа яах юм бэ бас л ажлын байраа хадгалхын төлөө түр гэрээгээр хүртэл хүн авч ажиллуулаад л байгаа шүү дэ

Зочин [202.70.37.2] 2020-04-30 01:05:05

Энэ 4 сараас шинээр ажилд орсон бол НДШ ээс чөлөөлөх үү Нөгөө 200.000 төг олдох уу. Улирлын чанартай ажил одоо л эхэлж байна шүү.

tusa [64.119.23.190] 2020-04-30 00:58:40

Битгий юм болгоныг туйлруулж, мушгин гуйвуулж, дэвэргэж, олон түмнийг төөрөгдүүлэх хэрэггүй. Дарввгар амаа татаж сурахыг зөвлөе. Харин 6 сарын хугацаанд НДШ, хувь хүний орлогын албан татвар төлөхгүй нэрлэсэн цалингаа авч байгаадаа баярла. Ер нь хүн бүхэн өөрийгөө авч явах учраас цаашдаа төр засагт хэт найдаж, сульдаа ганхан жороолох хэрэггүй дээ.. Арчаагүй бол хэцүү дээ. Толгой нь хөндий, хоосонгууд аа.

Зочин [203.91.115.55] 2020-04-30 16:10:38

Буруу шийдвэртэй төр засаг аар үлийгээ хийх үү Хэн тэднийг дураар нь дуригуулж тэжээж бгаа юм.

ЗОЧИН [202.126.89.86] 2020-04-30 00:47:22

ХӨВСГӨЛ АЙМГИЙН НДХ 10 ЦАГТ АЖИЛЛАААД 16 ЦАГТ ХААЛГАА БАРИАД ХААЧИХ ЮМ ТЭГЭЭД 2020 ОН ГАРСНААС ХОЙШИХ САЙН ДУРААРАА НДШ,ЭМД ТӨЛӨГЧДИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД ОРУУЛААГҮЙ БАЙНА ЯМАР ХАРИУЦЛАГАГГҮЙ ЮМ БЭ. ЭМНЭЛЭГТ ХЭВТЭХ ГЭСЭН ЧИНЬ ЭМД ТӨЛ ГӨӨД БАЙХ ЮМ ИРҮҮД ШҮҮЛГЭХ ГЭХЭЭР АЖИЛ НЬ ЦУГЛАЖ ӨГӨХГҮЙ ЮМ ЭНЭ БАЙГУУЛЛАГА ЧИНЬ ХУВИЙН БАЙГУУЛЛАГА БОЛСОН ЮМ УУ ЧИНЗОРИГ САЙДАА .

ЗОЧИН [202.126.89.86] 2020-04-30 00:43:57

СОНГУУЛИЙН ШОУ ХЭЗЭЭ ТЭГЭЭД НДШ-ИЙГ ЧӨЛӨӨЛӨӨД БАЙГАА ЮМ СОНГУУЛИЙН САРД Л ЧӨЛӨӨЛӨХ БАЙХ ДОО МАН Ч МОНГОЛ УЛСЫГ СОНГУУЛИАР СӨХРҮҮЛЖ АВАХ НЬ ДЭЭ НОВШ ЮМ АА

ы [203.91.119.66] 2020-04-30 00:40:49

энэ мэдээлэл гарах нь яахав. цаад дүүргийнхээ НДХэлтэст чиглэлээ дариу өгөөдхөөч. чиглэл ирээгүй гээд яаж хэрэгжүүлэхээ ч мэдэхгүй мэдээлэлгүй юмнууд сууж байх юм. ингэхээр ажил яаж урагшлахав..

Зочин [202.126.89.154] 2020-04-30 06:28:56

harin ed nar ni avahgui gd dood hed ni avna gd yamarch uchirtai medegdel hiigeed bdag yum

mgl [77.87.228.70] 2020-04-30 00:35:05

hudlaa yum bn lee, Hamragdaj bg hun barag bhgui bn lee kk, Ard irgedeer doog tohuu hiigeed l ,

Zochin [103.26.195.117] 2020-04-29 23:54:50

Shal khudlaa. Khamragdaj bgaa khyn er n bgaa umuu


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.