Ажлын хэсгүүд орон нутагт ажиллаж байна

Aдмин / Орон нутаг

Онцгой байдлын байгууллагаас 2020 онд “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт технологи, стандарт, инновацийг нэвтрүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Зорилтын хүрээнд чанарын менежментийн тогтолцоо ISO стандарт нэвтрүүлэх ажлын хэсэг орон нутагт ажиллаж байгаа юм.

НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоогоор ахлуулсан “Ажлын хэсэг” Дархан-Уул, Орхон, Булган аймагт Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхнаар ахлуулсан “Ажлын хэсэг” Архангай, Өвөрхангай аймагт Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйгээр ахлуулсан “Ажлын хэсэг” Хэнтий, Дорнод аймаги, Дотоод хяналт шинжилгээ үнэлгээ, эрсдэлийн удирдлагын тасгийн дарга, хошууч Ж.Төмөрмандахаар ахлуулсан “Ажлын хэсэг” Төв, Дундговь, Өмнөговь аймгуудын Онцгой байдлын газруудад ажиллаж байна.

Ажлын хэсгүүд онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ISO 45001:2018, Эрсдэлийн менежментийн ISO 31000:2010, нийгмийн хариуцлагын ISO 26000:2010 олон улсын стандартуудыг нэвтрүүлэхэд мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч, баталгаажуулалтын аудит хийх юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.