Борис Жонсон: Их Британид коронавирусын халдварын тархалтын оргил үе өнгөрсөн

Ц.Анударь / Гадаад мэдээ

Их Британийн эдийн засгийг сэргээж, сургуулиудыг нээж, хүмүүсийг ажилдаа явахад туслах “иж бүрэн төлөвлөгөөг” ирэх долоо хоногт танилцуулна гэж тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдлээ.

“Их Британид коронавирусний халдварын тархалтын оргил үе өнгөрсөн” гэж Б.Жонсон мэдэгдсэн боловч улс орондоо хоёр дахь давлагаа үүсэх эрсдэлийг бий болгож болохгүй гэж хэлсэн байна.

Ерөнхий сайд амны хаалт зүүх нь хөл хорионоос гарах стратегийн чухал хэсэг гэдгийг онцолжээ. Их Британид сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас нас барсан хүний тоо 674-өөр нэмэгдэж, 26771 болжээ.

Тус улсад лхагва гаргийн байдлаар 81 мянга гаруй хүнийг шинжилгээнд хамруулжээ. Засгийн газар дөрөвдүгээр сарын эцэс гэхэд 100 мянган шинжилгээ хийнэ гэж төлөвлөж байсан юм. Бид шинжилгээ хийх үйл явцыг эрчимжүүлж байна гэж Б.Жонсон хэлжээ.

Мөн Ерөнхий сайд, “Бид одоо нарны туяа харж болно гэвч хоёр дахь давлагааг эхлүүлэхгүйн тулд халдварын түвшнийг нэг хувиас бага байлгах хэрэгтэй” гэж хэлсэн байна.

Их Британид нас баралтын түвшин тогтмол буурах, Үндэсний эрүүл мэндийн газар үүссэн нөхцөл байдлыг даван туулах боломжтой болох зэрэг таван шалгуурыг хангасан тохиолдолд хязгаарлалтыг сулруулна гэж Б.Жонсон өмнө нь мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.