Туркийн сургуулиуд тавдугаар сарын 31-нийг хүртэл хаалттай байна

Aдмин / Гадаад мэдээ

Цар тахлын дэгдэлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл зайн сургалтыг үргэлжлүүлэхээр болсон талаар тус улсын Боловсролын сайд Зия Селчук өнгөрсөн лхагва гарагт мэдэгдэл хийжээ.

Турк улсад анхны "COVID-19"-ийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш 12 хоногийн дараа буюу 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдрөөс ерөнхий боловсролын сургуулийн 18 сая сурагч хичээлээ цахимаар болон телевизийн гурван сувгаар дамжуулан хүлээн авч эхэлсэн байна. Сурагчид хичээлийн жилийн эхний улирлын дүнгээр анги дэвшүүлэхээр болсон байна.

Туркийн сурагчид Туркийн үндэсний олон нийтийн радио, телевиз /TRT/ болон Үндэсний Боловсрол, мэдээллийн сүлжээ /EBA/-ний сувгаар нийтдээ 1600 хичээл болон 20.000 гаруй интерактив контентыг хүлээн авч байгаа талаар Хятадын "Синьхуа" агенлаг дөрөвдүгээр сарын 10-ны өдөр мэдээлсэн байна.

Бүгд Найрамдах Турк Улсад 2020 оны тавдугаар сарын 1-ний өдрийн байдлаар "COVID-19"-ийн бүртгэгдсэн тохиолдол 120.204 байгаа бөгөөд үүнээс 3174 хүн нас барсан байна.

Эх сурвалж: БСШУСЯ