ОХУ-д нэг өдрийн дотор 7933 шинэ тохиолдол илэрчээ
ОХУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор 7933-аар нэмэгдэж, 114431 боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 1601 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 13220 болсон бол 96 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 1169-т хүрчээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 3534 нь буюу 44.5 хувь нь халдварын шинж тэмдэггүй байсан байна.
ОХУ-ын нийслэл хотод нэг өдрийн дотор 3561 тохиолдол шинээр илэрч, Москва хотод халдвар авсан нийт хүний тоо 57300 болжээ. Оросын нийслэл өдөрт илэрсэн тохиолдлын тоо 6.6 хувиар нэмэгдсэн байна. Москва мужид 794 тохиолдол илэрсэн бол Санкт-Петербургт 349, Свердловск мужид 232, Доод Новгород мужид 179, Бүгд Найрамдах Дагестан Улсад 164, үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ. Тус улсын 84 бүс нутагт халдварын шинэ тохиолдол илэрсэн байна.
ОХУ-ын долоон бүс нутагт коронавирусээр халдварласан хүний тоо мянга давсан байна. Тодруулбал, Москвад 57300, Москва мужид 12507, Санкт-Петербург хотод 4411, Доод Новгород мужид 2123, Дагестан улсад 1553, Мурманск мужид 1313, Краснодарын хязгаарт 1083 хүн халдвар авчээ.
Эх сурвалж: Монцамэ
“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа
Л.Оюун-Эрдэнэ: Шүүх Оюун-Эрдэнийн тэмцлийг үнэ цэнэгүй болгох гэж улайрахдаа хэнд үйлчилдэг, хэнээс хамааралтайгаа нотолчихсон, үүнийгээ удахгүй ойлгох болно
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага
Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!
Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 217-284 км-т үүссэн нүхэн эвдрэлийг хүйтэн асфальт бетоноор засварлажээ
Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!
Л.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна
МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогдлоо
Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх
Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй