Ирэх пүрэв гаригт Чингэлтэй дүүргийг бүрэн тусгаарлана

Aдмин / Нийгэм

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар нийслэлийн нутаг дэвсгэрт “COVID-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулийг энэ сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна. Энэ хүрээнд зөвхөн тавдугаар сарын 7-ны өдрийн өглөөний 08:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орох, гарах бүх хөдөлгөөнийг хаана.

Энэ хугацаанд тус дүүргийн нутаг дэвсгэрийн заагаар цагдаа болон зэвсэгт хүчнийхнийг дайчлан харуул хамгаалалт гаргана. Харин дүүргийн иргэд өглөөний 08:00 цагаас оройны 18:00 цаг хүртэл гэрээсээ гарахгүй, хатуу хөл хорионд орсон байдлаар дадлага хийх бөгөөд төрийн болон ААН-ийн үйл ажиллагааг дээрх хугацаанд хязгаарлана.

Энэхүү дадлага сургуулийг цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн үед төрийн байгууллагууд ямар хариу арга хэмжээ авах, төлөвлөгөө, хүндрэл бэрхшээл, нөөц бололцоог тодотгох зорилгоор зохион байгуулж байгаа юм. Дээрх хугацаанд иргэд хөл хорионд орж өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээх бөгөөд бэлэн бэлтгэлээ хангаж, ажил үүргээ зохицуулан дадлага сургуульд идэвхтэй оролцохыг НЗДТГ-аас уриалж байна.


Сэтгэгдэл

SI [211.36.136.68] 2020-05-03 14:54:51

...BOLITSGOO L DOO!

Зочин [202.9.46.171] 2020-05-02 03:21:59

Хугацаа нь арай л урт бишүү.Иргэд хувийн маш их ажил амжуулах хугацаа шдээ.Эсэргүүцсэн юм биш шүү уучлаарай.

Зочин [103.57.93.55] 2020-05-01 13:43:27

Тусгаарлалтын байдлаа нягталж шалгаач ээ. Цонхоороо шүлс, тамхиа хаях, гадны хүмүүстэй харьцах зэргийг хяна, камёржуул, давхар хяналт тавь, нууц ажиглалт хий. Ганц хотдоо тусгаарлаж байгаа байж тэндээс чинь сонин сонин юм дуулдаад байна.

Иргэн [103.26.194.123] 2020-05-01 12:30:51

Тайван цагт хөлс их гарвал дайны үёд цус бага гарна гэдэг.цагийн бхйдлыг яс чанартай нэг шалгаад авахад гэмгүй.гэхдээ додомдож болохгүй.соц үёд иргэний хамгаалалтын сургууль их хийдэг байлаа.айл бүр хорогдох байр бэлдэж сайхан зоорьтой болж билээ.хариуцлагүй хандсан иргэнд онцгой байдлын хуулиар хатуу арга хэмжээ тооц.эргээд иргэдэд мэдээл.

zochin [202.126.89.183] 2020-05-01 12:04:37

odoo naad soliorloo boliochee 5 sar hul horidog iim malnuud haana ch bhgui shu

Зочин [64.119.26.124] 2020-05-01 12:56:04

Чи өөрөө жинхэнэ мал бнэ. Чинии үхэх хэнд хамаатай. Бусад н эоүүл байг Энэ мэт малууд хамгиин түрүүн үхэх н яадгиин эрлэг хаагуур яваад бдгиин


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.