Богд уулын орчимд гарсан гурван удаагийн түймэрт нийт найман га газар шатжээ

Aдмин / Шинжлэх Ухаан

Он гарсаар Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд, Баянхонгор зэрэг 12 аймгийн 38 суманд нийт 59 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ. Дээрх түймрүүдийн улмаас урьдчилсан байдлаар 83413,5 га талбай өртөж, 3 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж урьдчилсан байдлаар нийт 2.9 тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Энэ хавар хуурайшилтын зэрэг өндөр байгаагаас ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгааг албаныхан сануулсаар байна.

ИРГЭД НОГООН БҮСЭД ЗОРЧИХ ҮЕДЭЭ ИЛ ГАЛ ГАРГАСАН ТҮҮНИЙГЭЭ АЛДСАНААС БОЛЖ БАЙГАА

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Ц.Барсхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Короновирусын тархалттай холбоотойгоор нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга, олон нийтийг хамарсан ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон байгаа. Гэвч нийслэлийн ногоон бүсэд гал гарсаар байна?

Тийм ээ. Өмнөх жилүүдтэй харьцуулахад хуурайшилтын зэрэг өндөртэй хавар болж байна. Нийслэлийн засаг даргын захирамжаар нийслэлийн ногоон бүс болон түүний орчимд аялал зугаалга, аливаа хэлбэрийн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон байгаа. Гэвч иргэдийн ногоон бүсэд гарах хөдөлгөөн тасрахгүй байна. Ингэсэн үедээ санамсар болгоомж алдаж гал алдаж байгаа нь хүний буруутай үйлдлээс шалтгаалсан түймрийн дуудлагыг нэмэгдүүлээд байна.

-Сүүлийн үед гарсан галуудын шалтгаан нөхцөл тогтоогдсон уу?

-Эдгээр түймрийн шалтгаан бол ердөө иргэд ногоон бүсэд зорчих үедээ ил гал гаргасан түүнийгээ алдсан , хүчирхээ байснаас л үүдсэн. Тиймээс иргэдийг захирамж хэрэгжиж байгаа үеийн журмыг мөрдөж ногоон бүсэд битгий зорч. Тамхи, шүдэнзний ил галыг бүрэн унтрааж хаях боломжтой нөхцөлд ил гал гаргахгүй байхыг хүсмээр байна.

-Галын буруутай эзнийг тогтоох, хохирлыг төлүүлэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Энэ асуудал дээр гал гарсан газрыг харьяалдаг дүүргийн засаг дарга нар тусгайлан ажлын хэсэг гаргаж байгаа. Засаг даргаас томилогдсон ажлын хэсгүүд түймрээс гарсан хохирлыг нөхөн төлүүлэх зэрэг ажлуудыг хариуцан ажиллаж байгаа юм.

Дөрөвдүгээр сард нийслэлийн гал унтраах байгууллагад шар өвс шатсан 160 гаруй дуудлага ирж түймрийн улмаас нийт 10 га газар шатжээ.

  • Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Соёмботой ууланд гал гарч нийт 4 га талбай өртөж шатсан.
  • Дөрөвдүгээр сарын 26-нд Богд ууланд дахин ой хээрийн түймэр гарч 2.5 га газар шатсан.
  • Өчигдөр Богдхан уулын зүүн талд гарсан түймрийн уршгаар нийт 1.5 га талбай шатлаа.

Иймд, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Н.Баярмаа


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.183] 2020-05-01 23:46:51

Соёмбо гэх хэт доторжсон, утга учиргүй дүрсүүдийн цуглуулгаа (хятад тоосгон хэрэм, газар ухаж шавар зуурч амьдардаг хужаагийн гаапуу, нийвий, шарж буй загас) солих цаг болсныг тэнгэр сануулаад байна биш үү? Хүн гүрнээс улбаатай, ТЭНГЭР, НАР, ГАЛ шүтлэгтэй, мянга мянган жилийн түүхтэй төв Азийн нүүдэлчин Монгол ард улсын төрийн бэлэг тэмдэг нь НАР, САР, ГАЛ гурав юм л даа. Энэ нар, сар, гал гурвыг бэлэг тэмдэг, сүлд хийморио болгосон манай алдарт тамирчид л Монголынхоо нэрийг орчлон дэлхийд, Олимпийн тэнгэрт мандуулсаар ирснийг санагтун!!!

Зочин [202.179.27.117] 2020-05-03 00:14:52

Чи түүхээ мэдэхгүй ойд төөрсөн, хоосон цээжээ дэлдсэн сармагчин байна даа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.