Д.Нямхүү: Франкфуртийн нислэгээр ирсэн 273 хүнд шинжилгээ хийснээс нэг хүнд коронавирусын халдвар илэрсэн

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ШВЕД УЛСААС ХОЛБОГДСОН НЭГ ИРГЭНЭЭС ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ЭЕРЭГ ГАРСАН УЧИР ГЭРИЙН ТУСГААРЛАЛТАД БАЙНА ГЭЖ ЭМЯ-НААС ЗӨВЛӨГӨӨ АВСАН БАЙНА

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: 3.5 сая хүн коронавирусийн халдвар авч, 238 хүн нас барж, 1.9 сая хүн эдгэрлээ. Манай улсын хувьд ажиглалтад нь 1041 хүн улсын хэмжээнд ажиглалтад байгаа. Өчигдөр 271 хүн ажиглалтад орсон. Мөн 155 ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжилсэн байгаа. Одоо ажиглалтын 10 байранд хоёр их эмч 25 эмч тандалт судалгаа хийж байна. Өчигдөр тусгай үүргийн онгоцоор ирсэн 261 хүнийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Жаргалт, Хабуй, Энхсаран тусгаарласан. Одоогоор эдгээр хүмүүсийн эрүүл мэндийн байдал хэвийн байна. Тусгай нислэгээр ирсэн иргэдийн 350 кг ачаа тээшийг тусгаарласан.
Өчигдөр 14 чиглэлийн галт тэргээр төмөр замын эмнэлгийн эмч нар 380 гаруй хүнийг үзэж тандалт судалгаа хийэ ажилласан. Швед улсаас холбогдсон нэг иргэнээс шинжилгээний хариу эерэг гарсан учир гэрийн тусгаарлалтад байна гэж ЭМЯ-наас зөвлөгөө авсан байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын 3-наас хойш манай иргэд амны хаалтаа зүүж, гараа сайн угааж байгаа учраас тодорхой үр дүн гарч байна. Тухайлбал, өнгөрсөн үеийн мөн үеэс амьсгалын замын халдвар өвчин 13 хувиар буурч, томуу 3,1 хувиар буурсан байна. Иймээс иргэд амны хаалтаа сайн зүүж, гараа сайн угааж байхыг та бүхнээс хүсч байна.

ГУРАВДУГААР САРЫН 26-НД ӨВДӨЖ, ЭМЧИЛГЭЭНД ОРСОН ХОЁР ХҮН ЭДГЭРЧ, ДАРААГИЙН ШАТНЫ ЭМЧИЛГЭЭНД ШИЛЖИЛСЭН

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "2020 оны 3 дугаар сарын 26-нд өвдөж, эмчилгээнд орсон хоёр хүн эдгэрч, дараагийн шатны эмчилгээнд шилжлээ. Нийт батлагдсан тохиолдол 40 боллоо. Үүнээс 12 хүн эмчлэгдэж гарсан. Одоо эмчлэгдэж байгаа 28 хүн байгаа бөгөөд хаталгаатай хэд хэдэн хүн байгаа.

Мөн халуунтай өвчтөн байна. Өндөр настай элэгний хорт хадвартай коронавирусээр өвчилсан хүн эмчлэгдэж байгаа. Өчигдөр 332 хүнд шинжилгээ хийсэн. Тавдугаар сарын 3-нд Франкфуртийн нислэгээр ирсэн 273 хүнд шинжилгээ хийснээс нэг хүнд коронавирусын халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдол 40 боллоо. Дархан-Уул аймагт хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 101 хүн байна" гэв.