ОХУ-д нэг өдрийн дотор Kовид19-ийн 10 мянган шинэ тохиолдол бүртгэгдлээ

Aдмин / Гадаад мэдээ

Хойд хөрш ОХУ-д ковид19 вирусын тархалтын идэвхи огцом нэмэгдээд байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 10,633 шинэ тохиолдол илэрсэн тухай ОХУ-ын цар тахалтай тэмцэх төв Ням гарагт мэдээлжээ. Энэ нь нэг өдөрт илэрсэн хамгийн өндөр тоо бөгөөд өмнөх өдрөөсөө 1,000 орчмоор нэмэгдсэн үзүүлэлт юм.

Вирусын тархалт 85 бүс нутагт тархаж хоногт 10 мянга 633 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Шинэ тохиолдлын 50 хувьд нь эмнэлзүйн тэмдэггүй буюу балархай хэлбэрээр тохиолдсон байна. Тус улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 134 мянгад хүрч 1280 хүн нас бараад буй бол 16 мянган хүн эдгээд байна.

Вирусын тархалт нийслэл Москвад өндөр байгаатай холбоотойгоор халдвартай өвчтөнүүдийг эмчлэх 44 түр эмнэлгүүдийг тус хотод ажиллуулна хэмээн Москва хотын захирагч Петр Бирюков хэллээ. Эдгээр эмнэлэгт нийтдээ 10 мянга орчим ор дэлгэхээр тооцжээ.

Коронавирусийн тархалтыг бууруулах зорилгоор тус улсад тогтоосон хорио цээрийн хугацааг тавдугаар сарын 11 хүртэл сунгаад байна.

Н.Баярмаа