Салхитын алт, мөнгөний ордын нөөцийг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой гэв

Н.Алтанцэцэг / Улстөр

УИХын дарга Г.Занданшатар өчигдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт орших Салхитын мөнгө, алтны ордын үйл ажиллагаатай танилцжээ.

Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий мөнгө, алтны ордуудад төрийн эрхийг хэрэгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, мөнгө цэвэршүүлэх үйлдвэр байгуулах зорилгоор 2019 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани хэлбэрээр “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийг байгуулж, Салхитын мөнгө, алтны ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус компанид шилжүүлсэн билээ.

Энэ үеэр “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр Өмнө хийгдсэн ТЭЗҮ болон нөөцийн судалгаагаар Салхитын мөнгө, алтны орд нь ашиглалтын талбайнхаа гуравны хоёрт нөөц тогтоолгосон. Уг судалгаагаар 808.3 тонн мөнгө 1117.1 тонн алтны нөөцтэй байсан. Хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлснээр дээрх нөөцийг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтойг тогтоосон гэдгийг онцоллоо.

Мөн тэрбээр “Ордыг анх төрийн мэдэлд авахад балгас шиг байсан. Одоогийн байдлаар үйлдвэрийн 80 хувийг монгол инженерүүдийн ур ухаанаар 30 хоногийн дотор шинэчилж, бүрэн автоматжуулаад байна. Зарим тоног төхөөрөмжийг өөрсдөө хийж, хүчин чадлыг нь нэмэгдүүлсэн. Тавдугаар сарын 1-ний өдөр үйлдвэрийн үйл ажиллагааг бүрэн эхлүүлнэ гэсэн амлалтаа биелүүллээ. Үйлдвэрийнхээ анхны баяжмалыг гаргаад авчихсан. Төлөвлөгөө ёсоор таван жилийн хугацаанд 1.2 их наяд төгрөгийн тэтгэврийн зээлийн өр төлбөрийг төлөх даалгавартай” гэв.

Тус орд нийт 2887,85 га талбайг хамардаг бөгөөд ил уурхайн Хүдэр баяжуулах үйлдвэрийг бүрэн ажиллуулж эхэлснээр анхны баяжмалаа гарган авчээ. Тус үйлдвэр нь жилийн дөрвөн улиралд 24 цагийн тасралтгүй ажиллагаатай. Хоногт 1000 тонн хүдэр боловсруулж, 30-40 тонн баяжмал гарган авах хүчин чадалтай. Нэг тонн баяжмалд ойролцоогоор нэг кг мөнгө, гурван гр алт, нэг кг гаруй зэс, цайр агуулагддаг. Баяжуулах үйлдвэр нь 5 үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд хүдрийг хөвүүлэн баяжуулах аргаар боловсруулдаг байна.

Усан хангамжийг уурхайн бүсээс 2000-3500 метрийн зайтай 4 гүний худгаас хангадаг бөгөөд үйлдвэрийн найдвартай ажиллагааг хангах нөөцийн гурван усан санг байгуулжээ. Баяжуулах үйлдвэр хуурай хаягдал гаргадаг. Байгаль орчинд ээлтэй технологид суурилан, хэрэглэсэн усны 85 хувийг дахин ашигладаг байна.

Одоогоор тус ордод 220 орчим хүн ажиллаж байгаа бөгөөд цаашид ажлын байрыг 350 хүртэл нэмэгдүүлэх боломжтой аж. Орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах үүднээс сургалт явуулдаг. Ажилчдын дундаж цалин хоёр сая орчим төгрөг аж.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “Энэ ордыг төрийн мэдэлд шилжүүлэхэд их удсан. Жил гаруйн хугацаанд газар дээр нь ирж ажиллагаа явуулсны дүнд иргэдийн хяналт дор төрийн мэдэлд шилжүүлсэн. Ард түмэнд шууд өгөөжөө өгсөн баялаг ашиглалтын анхны жишиг орд боллоо. Иргэдийн амьжиргаа, улсын эдийн засаг, бүс нутгийн хөгжилд өндөр ач холбогдолтой юм. Баялгийн өгөөжийг ард иргэдэд хүртээх зарчмыг баримталж 228 орчим мянган ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэхэд нийт 770 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан. Хямралын үед эрчимтэй ажиллаж, үр ашиг бүтээж байгаа шинэ бүтээн байгуулалтын ажлын тод жишээ болж байна. Төсвөөс ямар ч санхүүжилт авалгүй, банкны зээлийн барьцаанд тавилгүйгээр зөвхөн өөрийн нөөц боломжоор нь ордын үйл ажиллагааг явуулж, бүтээн байгуулалт, баялгаа үйлдвэрлэж байна. Энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар Монгол Улсын алт, мөнгөний нөөцийг нэмэгдүүлнэ. Олон залуучууд ажлын байртай болж байна. Ингэж ард түмэн, улс орондоо өгөөжтэй сайн жишиг тогтоосноор цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлээр орд газруудаа зөв менежменттэй ашиглах боломж байгааг харууллаа” гэв.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Зочин [66.181.177.132] 2020-05-05 07:59:47

Салхитын мөнгөний ордын бичгээ хурдан мөнгөжүүл!!! Ахмадуудыг ялгаварлаад .... Зарим мэдээлэлд ойр ахмад гэр бүлээрээ 12 сая төгрөгийн үээл тэглүүлсэн байна лээ. Тэгээд энэнээс нэг саяыг л өгнө гэж бгаа . Баттулга махан толгойтоос болж улсын мөнгө урссан . Одоо яая гэхэв . Схохитын мөнгөө хурдан авмаар бнаа!!!!!!

эсэргүүцэгч [103.229.123.148] 2020-05-04 19:14:45

Ззэл авч хувийн хэрэгцээнд хэргэллсэн мөнгөө улссаар төлүүлсэн ахмадууд дундажаар 100 цэцэрлэг 80 арван жилийн бүрэн цогцолбор сургууль барих мөнгө жорлонгийн баас эвдэрхий машин болон газрын хөрс бөхирдуулж 5 жил газрын доорхи баялгаа авч өрийг дарах энэ бол их хугацаа хайр нь улсын хөгжил популизм ийм аююулттай!! .

Зочин [192.82.67.117] 2020-05-04 10:31:25

Зээл авсан хүмүүс нь улсын баялгаар зээлээ төлүүлдэг, ямаачид зах зээлийн үнээр ноолуураа зараад дээр нь улсаас нэмж мөнгө авдаг энэ л лав зөв зам бишээ.

MOGEUH [202.9.46.57] 2020-05-04 09:02:43

Mongolin anhni Ontsgoi Gamshgin Ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Зочин [66.181.161.114] 2020-05-04 08:47:28

Амаар бол хэд дахин өсгөж болно. Тэгээд дахиад зээл тэглээд л. Угтаа бол ор үндэсгүй худлаа, улсаа хорлож буй үйлдэл. Үүнийг гардан хийж, ярьж байгаа хүн бол гэмт хэрэгтэн.

Монгол [192.82.78.193] 2020-05-04 10:07:56

Ард түмэнд ашигтай байдлаар шийдчихээр улс хохирох уу.Тэр их авилга өгөөд байсан хятад авчихсан бол улсад ямар ашигтай байсан юм бол.Арчаагүй урвагчдад нэг удаа ч гэсэн сануулга өгч зөв шийдсэн.Төр ингэж л ажиллах ёстой юм.

Зочин [192.82.93.3] 2020-05-04 07:57:11

Хайран 1 орд жорлон руу орвоо хөөрхий. Эцэг эхдээ тусалж чаддаггүй юмаа гэхэд ядаж гай болохгүй зээл авуулахгүй шиг амьдар да амьтас минь. Дараа нь Эрдэнэтээр бизнес, ЖДҮ тэглэх үү

Иргэ [192.82.78.193] 2020-05-04 10:02:03

Уллсын төсвөөр хайгуул хийгдсэн одыг лиценз хэмээх алгын чинээ цаасаар авчихаад ганц нэгхэн тэрбум төгрөгөөр хятадуудад өгөөд түүнээ дахин булаалдаж авилга хахууль өгч авалцаад завааруулж байсаныг нь төр эрхиинхээ дагуу мэдэлдээ авч ард иргэдийнхээ төлөө зарцуулахад буруу байхгүй..хулгайч луйварчид монголыг яаж шулж улс орныг доройтуулдгийн жишээг бид харсан.Ашигт малтмалын тухай хуулийг хулгайчууд өөртөө тааруулж гаргаж аваад тоглож байгаа нь харагдаж байгаа шүү.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.