NASA Ангараг гаргийг судлах нисдэг төхөөрөмжөө танилцуулжээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын сансар судлалын NASA агентлаг Ангараг гаргийг судлах зорилгоор бүтээсэн нисдэг төхөөрөмжөө танилцуулжээ.

NASA-гийн цахим хуудсанд мэдээлснээр, “Ingenuity” /Зохин бүтээх чадвар/ хэмээн нэрлэсэн, нисдэг тэрэгтэй төстэй уг төхөөрөмжийг энэ оны долдугаар сард хэрэгжүүлж эхлэх “Mars 2020” төслийн хүрээнд бүтээсэн байна.

“Ingenuity” хэмээх нэрийг бага, дунд, ахлах сургуулийн сурагчдын дунд уралдаан зохион байгуулж сонгосон бөгөөд Алабама муж улсын дунд сургуулийн сурагч Ваниза Рупанийн санал болгосон нэр ажээ. Улаан нүдэн гаргийн гадаргуугийн зургийг авах ёстой энэхүү “нисдэг тэргээс” гадна ангарагнаа явагч “Perseverance” аппаратыг уг гараг руу илгээх юм.

“Ingenuity” төхөөрөмжийн тусламжтайгаар судлаачид Ангараг гаргийн хүрэхэд хэцүү хэсгүүдийг судална гэж найдаж байгаа бөгөөд Улаан нүдэн гараг дээр 2021 оны хоёрдугаар сард буулгахаар товложээ.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

Зочин [203.91.115.48] 2020-05-04 11:03:46

уг нь оросуудийн сансарын техникийг бишрэн гайхдаг байлаа. одоо ч юм дуулгахаа больж дээ

temuujin [139.5.216.25] 2020-05-05 04:11:45

Чадахгүйдээ 10 жил оросуудад мөнгө төлөөд байгаа биш байх өө. 1981 оны шатллыг 30 жил ашиглаад 2011 онд музейд тавиад 10 жилийн дотор дараа үеийн олон дахин ашиладаг пуужин нь гараад ирлээ шд. Оросуудаас 10 дахин хямд үнээр ачаа хөөргөх боломжтой болчихоод байхад, тэнэг орос дарга нь одоо болтол тийм боломж байхгүй гээд маанагтаад явж байгаа биз дээ. Тэр пуужингаар 2хон жилийн дотор 120ш интэрнетийн хиймэл дагуул хөөргөчихлөө шд. Удахгүй дэлхий дээр ямар ч хүн амьтангүй цөлд хүртэл Wifi-тай болох гэж байна. Харин Оросын хүн хөөргөж байгаа пуужин 1966 оны R7 л байгаа биз дээ. Оросын пуужингийн үйлдвэрлэл 1960 ондоо гацсан. Тэр үед АНУ-д үйлдвэрлэсэн Сатурн-5-тай өрсөлдөх пуужин оросод одоо ч байхгүй.

Зочин [103.26.195.29] 2020-05-05 00:46:19

Ishshsh chi yum unshihgui bolohoor yaj ch duulah ve dee. Oros hudulguureer, oros puujingar odoog hurtel Amerikuud achaagaa sansart gargadiishd ee. Zugeer neg heden turshiltiin puujingiin tuhai medeelel harchaad ingej erguutej bolohgui l dee.

MOGEUH [202.9.46.57] 2020-05-04 08:56:04

Mongolin anhni Ontsgoi Gamshgin Ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.