Кадетийн сургуулийн есөн сурагчийг Боршоо боомтоор татан авчээ

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны тавдугаар сарын 4-ний өдөр ОХУ-ын Тува улсын Кызыл хотын Кадетийн сургуулийн есөн сурагчийг татан авах ажиллагааг Увс аймгийн Боршоо боомтын шалган нэвтрүүлэх боомтод мэргэжлийн албан хаагчдын хяналт, шалгалтын дор зохион байгуулжээ.

Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хилийн 0245- р ангийн албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг ажиллаж, сурагчдаас асуумжийн хуудас бөглүүлэн, биеийн халууныг хэмжиж, ачаа тээшинд ариутгал хийж нэвтрүүллээ.

Сурагчдаас халуурсан шинж тэмдэг илрээгүй биеийн байдал хэвийн байлаа. Сурагчдыг Батлан хамгаалах яамны төв эмнэлэгээс ирсэн эмч , итгэмжлэгдсэн төлөөлөгч, жолооч нараас бүрдсэн баг хүлээн авч 2020 оны тавдугаар сарын 4-ний өдрийн 12:00 цагийн үед тусгай үүргийн автобусаар тээвэрлэж Улаанбаатар хот руу хөдөлсөн байна.

Сурагчдыг Улаанбаатар хотод коронавирусийн шинжилгээнд хамруулан тусгаарлах юм.

image

image

Эх сурвалж: Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газар


Сэтгэгдэл

Зочин [59.153.114.213] 2020-05-05 02:49:36

Эх орны эр цэрэг болж хар багаасаа хатуужиж яюаа бяцхан хүүхдүүд байна. Дунд сургуулийн хүүхдүүд. Жагсаал мундираа өмсөөд эх орныхоо хилийн баганад ёслоод орж ирж байгааг нь харахад бахарахмаар байна. Элдэв хорон хэл амаа хойш нь тат. Онцгой байдлын дүрэм журмаар л орж ирж байна. Эх орон нь эр цэргүүдээ хамгийн аюулгүй гэсэн замаар татан авч байна.Хүүхдүүдийн ирээдүй гэгээлэг байх болтугай.

Зочин [103.57.95.91] 2020-05-05 01:45:56

Хаа хамаагүй газраар өндөр эрсдэлтэй газраас хүмүүсийг аваад байвал хяналтаас гарч халдвар тархах эрсдэлтэй шүү.Ер нь зарим эцэг эхчүүд эртхэн хүүхдүүдээ татаж авч байхгүй заавал тухайн улс нь тахлын голомт болоод өндөр эрсдэлтэй болсон хойно өөрсддөө болоод улс оронд эрсдэл үүсгээд байдаг юм.

Кса [192.82.75.99] 2020-05-05 01:41:47

Зөв шийджээ. Увсын хүүхдүүдийг нутагт нь тусгаарласан бол дуусаа. Шөнө нь нууцаар гэртээ очиж хоол цай болоод л. Бүү үзэгд

Зочин [202.179.31.20] 2020-05-05 01:29:41

Монголын засгийн газар зөвхөн Алтанбулаг боомтоор хүн авна гэсэн юм бишүү, энэ увс яаж бн

Зочин [192.82.67.117] 2020-05-05 01:39:45

Ээ арай ч дээ. Хөгшин залуу хамаагүй харьд байгаа ахан дүүсээ аль боломжтой газраараа л аваа биз. Увс мувс нь ямар хамаа байнаа?


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.