Бээжин хотын сургуулиуд хичээллэж эхэлжээ

Aдмин / Гадаад мэдээ

Бээжин хотын сургуулиудын танхимын сургалт эхлэх тодорхой хугацаа болон элсэлтийн ерөнхий шалгалтын товыг гаргажээ. Бээжин хотын Онцгой байдлын комиссийн ээлжит мэдээллээр ахлах сургуулийн 3 дугаар анги буюу төгсөх ангиудыг 4 дүгээр сарын 27-ны өдрөөс, 2 дугаар ээлжинд 5 дугаар сарын 11-ний өдрөөс дунд сургуулийн 3 дугаар ангиуд хичээллэж эхлэх бэлтгэлийг ханган ажиллах шийдвэр гаргасан тухай мэдэгдэв.

Үүнтэй холбогдуулан Хятадын Коммунист намын Төв хорооноос “Ковид-19” халдварын тархалттай тэмцэх, хумих, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тууштай үргэлжлүүлэхийн хамтаар улс орны эдийн засгийг сэргээж, үйлдвэрлэлт, ажил эрхлэлтийг эхлүүлэх үндсэн зорилтын дагуу, багш, сурагчдын эрүүл мэнд, амь насыг тэргүүн эгнээнд тавьж, сурагчид болон нийгмийн сэтгэл зүйн төлөв байдлыг хэвийн байлгах үүднээс онцгой байдлын зэргээ бууруулахгүй гэдгээ анхааруулжээ.

Н.Баярмаа


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.