Байгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцов

Aдмин / Эдийн засаг

Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов болон гуравдугаар нарийн бичгийн дарга С.С.Мещанинов, М.Б.Безруков нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын гол сэдэв Монголын Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх байгалийн хийн хоолойн төслийн талаар байв. Уулзалтаар байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааны хүрээнд маршрут болон зохион байгуулалт, мөн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлаар хоёр тал санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 12 дугаар сард ОХУ-д айлчлах үеэр Монгол Улсын Засгийн газар, “Газпром” компани хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар 20 гаруй жил яригдсан хийн хоолойг Монголын нутгаар дайруулах төслийн албан ёсны эхлэлийг тавьсан.

Улмаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж Оросын Холбооны улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улс руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн Ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулахаар шийдвэрлэсэн юм.

ОХУ-аас БНХАУ руу жилдээ 38 тэрбум шоо метр хий дамжуулах “Сибирийн хүч” хоолойг 2019 оны 12 дугаар сард ашиглалтад оруулсан. Хийн хоолой татах хоёр дахь төсөл нь ОХУ-аас БНХАУ руу Монголын нутгаар дайруулан жилдээ 50 тэрбум шоо метр хий дамжуулах “Сибирийн хүч-2” хоолой төслийн ажил юм.

Ташрамд дурдахад, ОХУ-ын экспортын хамгийн гол бүтээгдэхүүн нь нэгдүгээрт нефть, хоёрдугаарт байгалийн хий ордог байна. Экспортынхоо дийлэнхийг нь Европын орнууд руу гаргадаг юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл

Харилцан ашигтай хамтын ажиллагаагаа бэхжүүлээд байх хэрэгтэй. [202.131.225.53] 2020-05-05 08:55:54

Сайн байна. ОХУ Монголд шаанс өгч л байгаа юм байна. Монголчууд л өөрсдөө БАЛАЙРАХГҮЙ БОЛ хийн хоолой ажиллаж Монголд орчин үеийн ажлын байр бий болж, дайвар шатахуун, химийн бүтээгдэхүүн орж ирнэ. Уг нь болдогсон бол бас нефтийн хоолойг хамтад нь барьчих юмсан, гэхдээ энэ бол хэтийн ирээдүйн асуудал юм. Оростойгоо харьцаагаа улам сайжруулах хэрэгтэй.

Zochin [79.142.76.177] 2020-05-05 08:41:16

Sanal soliltsloo geed l neg eronhii utga aguulgatai yum bichih yum. Manai tal ingelee, iim sanal tavilaa, Orosiin tal iim sanaltai blaa geed bichij bolohgui bsan yum uu.

Зочин [103.212.117.105] 2020-05-05 15:05:40

улсын нууц .ккк


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.