БНСУ-ын Засгийн газраас 30 мянган түргэвчилсэн оношлуур хандивлав

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

БНСУ-ын Засгийн газраас COVID-19 халдварын түргэвчилсэн оношлуурыг хүмүүнлэгийн тусламж болгон хандивлав. Хандивыг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё-Хун өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, коронавирусийн халдвар дэлхийн 215 улс орон, нутаг дэвсгэрийг хамран 3.6 сая хүн өвчилж, 251 мянган хүн нас барж, 1.1 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Мөн өдөрт 70-100 мянган хүн шинээр халдвар авч байгааг мэдээлэв.

Үүний зэрэгцээ коронавируст халдварын тархалтыг тогтоох, яаралтай болон тандалт судалгааны зорилгоор ашиглахад нэн шаардлагатай БНСУ-ын "SD Biosensor" үйлдвэрлэгчийн түргэвчилсэн оношлуурыг Монгол Улсад хүлээлгэн өгч байгаа нь цаг үеэ олсон нэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байгаад талархал илэрхийллээ.

Элчин сайд Ли Ё-Хун хэлэхдээ "БНСУ-ын Засгийн газраас нийт 250,000 ам.долларын өртөг бүхий оношлуурыг Монгол Улсын Засгийн газарт олгох бөгөөд эхний ээлжид 30,000 удаагийн түргэвчилсэн оношлуурыг хүлээлгэн өгч байгаа.

Энэ нь дэлхий нийтэд хурдацтай тархаж буй COVID-19 халдварыг хамтдаа туулах Солонгосын ард иргэдийн сэтгэл шингэсэн дэмжлэг туслалцаа" гэсэн юм. Мөн тэрбээр энэ онд Монгол, Солонгос улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа.

Өнгөрсөн хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л чиглэлээр эрчимтэй хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас коронавирусийн халдварын эсрэг авч буй арга хэмжээ, хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд нь үр дүнтэй байгааг онцлон тэмдэглэлээ.

Хандив хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд олон улсын хамтын ажиллагааны байгууллага, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон ЭМЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцсон юм.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам


Сэтгэгдэл

Би Монгол эр хүн [103.26.193.106] 2020-05-05 15:45:20

Одоо солонгосчууд өөрсдөө түргэвчилсэн оношлуураа ашиглаж бгаа юм болов уу. Өөрсдөө хэрэглэх шаардлагагүй гэдгийг нь мэдчихээд манайх руу худлаа тусламж маягаар чихээд бгаан бишүү. Бид ч тэрний хэрэггүйг нь мэрсэн шүү дээ. Татгалзвал, бардам байж чадвал яасан юм бэ Дандаа гуйлгачин байх гээд байх юм даа. Гуйлгачин сэтгэхүйнээсээ салаад хүн шиг 13 р зууны монгол хүмүүс шиг байя л даа

MOGEUH [202.55.188.87] 2020-05-05 12:35:54

Mongolin anhni Ontsgoi Gamshgin Ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

jfjdoajd [202.9.47.4] 2020-05-05 12:04:29

manaih avaal baihiin oor ulsad tus bolj baigaa yu ?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.