ЗАСГИЙН ГАЗАР: Өнөөдрөөс эхлэн 1088 сургалтын төвийг үе шаттай нээнэ

Ц.Анударь / Нийгэм

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар нийт 12 асуудлыг хэлэлцэх бөгөөд үүн дотор сургалтын төвүүдийг нээх тогтоолыг хэлэлцэн батлав. Ингэснээр өнөөдрөөс эхлэн 1088 сургалтын төвийг ЭМЯ-ны зөвлөмжийг үндэслэж үе шаттай нээнэ. Сургалтад 16-аас дээш насны иргэдийг хамруулахаар болсон байна. Мөн төгсөх ангийн буюу 12-р ангийн 30 орчим мянган сурагчдад сургууль тус бүрт нь танхимын давтлага өгөхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё. Баатарбилэгт даалгав. Нэг сургуульд 40-50 хүүхэд байхаар буюу ангид 10-с хэтрэхгүй сурагч давтлага авч болохоор боллоо.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.40] 2020-05-06 04:42:20

bOLOVSROL CHUHAL UREEDEIN Mongol ylsiin noots bololtsoo , buh nasny huuhduudiig baga ch gesen hugatsaand surgaltand hamaaruulah heregtei

зочин [66.181.187.108] 2020-05-06 03:50:11

Томчуудад л хичээллэхийг зөвшөөрсөн байна ш дээ. МАнайд тархал байхгүй байна ш дээ. Хамгийн ихээр хохирч байгаа хүмүүс бол хүүхдүүд боллоо. 9-р сарын 1 хүртэл гэрээсээ гарахгүй, багш нарынхаа царай төрхийг мартаж эхэллээ. Сургалтын төвд нь өдөрт 1 цаг хичээллүүлж яагаад болохгүй гэж? Солонгосчууд халдвар багасмагц хамгийн түрүүнд сургуулиа нээж байна. Боловсрол төлөвшил байнга явагддаг үйл явц шүү

Зочин [103.10.23.106] 2020-05-13 23:54:24

Тэнгээ чи бага насаны хүүхдүүд залуусын үхэлийн аюулд хүргэх гээ юу Хөл хориог сулруулсан орнууд одоо дахин өвчлөл олноор гарч иргэж хөл хориод оруулаад байна Энэ өвчин бол зүгээр нэг өвчин биш үхэлиийн аюултай хар дахал Үхэл хажууд чинь отоод зогсож байна гэсэн үг Монголчууд бид гадаадаас иргэдээн нэг мөр авчран бүгдийг ирүүл болгосон дараа бүх гудам талбай машин байр байшан зэрэгт ариутгал хийж Гадаад орноос нэгч хүн оруулахгүй болсоны дараа Дотоод бүх ажил амьдарлаан нарийн хяналтан дор хэвийн явуулах хэрэгтэй юм Үүний тулд гаднаас ирэх иргэдээн түргэн авчрах нь зөв ,,


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.