Орост онлайн гарын үсэг ашиглах санал гаргажээ

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-ын Харилцаа, холбооны яам төрийн үйлчилгээний онлайн системээр дамжуулан онлайн гарын үсгийг ашиглах саналыг гаргажээ. Өмнө нь тус яамнаас өмчийн харилцааны баримт бичгүүд, татварын харилцаа, хөдөлмөр эрхлэхтэй холбоотой асуудлууд зэрэг харилцаанд цахим гарын үсгийг ашиглах болох саналыг гаргаж байжээ.

Хэрвээ энэ ажил амжилттай болбол цаашдаа төрийн албын хүнд сурталгүй шуурхай явуулах, төр иргэний харилцааг бататгах, төрийн албаны үр өгөөжийг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой болно гэдгийг санал гаргагчид хэлж байна.

Оросын төрийн үйлчилгээний gosuslugi.ru порталд цахим гарын үсгийг хэрэглэх төслийн баримт бичиг нийтлэгдсэн байна. Яамны санал болгож байгаагаар эхний ээлжинд туршилтын журмаар хэрэглэх юм.

Н.Баярмаа


Сэтгэгдэл

Халтар Т [59.153.87.8] 2020-05-06 13:33:53

Онлайн гарын үсэг бишдээ, тоон гарын үсэг буюу цахим гарын үсгийн хамгийн хүчтэй, найдвартай дижитал гарын үсгийг хэлж байгаа юмшүүдээ. Монголд нэвтрүүлэх гэж оролдоод байдаг, байгууллага, иргэд, төр нь одоо хүртэл ач холбогдлыг ойлгохгүй, цаастайгаа, царайгаа харж урт очер үүсгэн үйлчлэхийгээ илүүд үзсээр байгаа нь маш харамсалтай.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.