Дадлага сургуулилтын үеэр хүн зөөвөрлөх сургуулилт хийх тул айж цочирдохгүй байхыг анхааруулж байна

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

"COVID-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ" дадлага сургуулилт эхэллээ.

Нээлтийн ажиллагаанд Монгол улсын Шадар сайд, Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, болон бусад албаны хүмүүс оролцлоо. Уг сургууль гурван үе шаттайгаар нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул дүүрэг болон Дархан, Сэлэнгэ аймгуудад зохион байгуулагдах юм.

Энэ хүрээнд "Буянт-Ухаа" спортын ордонд 300 ортой эмнэлэг, Хан-Уул дүүргийн Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд 100 ортой эмнэлэг, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангид хээрийн эмнэлэг дэлгэх дадлага сургуулийг хийнэ.

Дадлага сургуулийн эхний өдөр буюу өнөөдөр Эрүүл мэндийн яам болон нийслэлийн Онцгой байдлын шуурхай штабууд хариу арга хэмжээний үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний мэдлэг чадварыг дээшлүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулна.

Энэ үeэр хүн зөөвөрлөх, цагдаагийн хамгаалалтад авлаа гэх зэрэг арга хэмжээ явагдах тул иргэд айж цочирдолгүй мэдээлэлтэй байхыг анхааруулж байна.


Сэтгэгдэл

Монгол улсын иргэн [103.212.116.194] 2020-05-06 12:01:57

Энэ дадлага сургуулийг хувьдаа маш их дэмжиж байгаа МИНИЙ МОНГОЛЧУУД энэхүү дэлхийгээс хамааралтай гэдэгээ хэзээ ойлгох юм болдоо

төрөө [203.98.76.100] 2020-05-06 08:04:07

ажил аа сайн төлөвлөх хэрэгтэй өвчлөл хөрш орнуудад эд оргил үе дээрэээ байхад яагаад ийм юм хийж байдаг байна аа. эмч, цагдаа, онцгой нь ажлаад л байдаг ажлаад л байдаг хүмүүсээ амраахаа мэдэхгүй удирдлага гэж байхуув юун дадлага сургууль вэ, арайл байна шүү. Худлаал нэг бардам ам шалдан гуя дарга нар, өөрсдийгөө юу хийж байгааг ухаараач ээ. хайран мөнгө, ард түмэн хүнд байна шүү дээ.

Сүхээ [202.55.191.194] 2020-05-07 01:44:12

Энэ дадлага сургуулилт цагаа олсон гэж бодож байна. Гэнэтийн ийм асуудал үүсэх эрсдэл маш өндөр байгаа энэ үед хариу арга хэмжээг авах төлөвлөгөөтэй байх ёстой

Ард [203.91.115.52] 2020-05-06 07:14:16

БОЛЬЦГОО НОВШНУУДАА МӨНГӨ ХУСАХ АРГА ШҮҮ.ҮР ДҮНГҮЙ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.