Чингэлтэй дүүргийн хэмжээнд хөл хорио тогтоож, хөдөлгөөнийг бүрэн хязгаарлалаа

Н.Алтанцэцэг / Нийгэм

"Ковид-19 цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургууль өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн хэмжээнд 08:00-18:00 цагийн хооронд хөл хорио тогтоож, дадлага сургуулилт хийхээр хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Хөдөлгөөнийг Төв шуудан - Баруун дөрвөн зам - Гэсэрийн уулзвар - Эх нялхас-Баянхошууны хөтөл - Халзангийн даваа - Сэлбэ гол дагуу Япон цогцолбор -7 буудал - 32-ын тойрог - Баянбүрдийн уулзвар - "Хүрд" компанийн уулзвар хэсгүүдийг хамарч хязгаарласан байна.

Өнөөдрийн сургуулилтаар Буянт-Ухаа спортын ордонд дадлага сургуулилалттай холбоотой хөнгөн өвчтөн эмчлэх 300 орыг дэлгэх, нийслэлийн Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлгийн В блокт “Яармаг-100” орыг дэлгэх болон хээрийн эмнэлгийг дэлгэх үйл ажиллагаанууд зохион байгуулах юм.

Хөл хорио тогтоосон хугацаанд:

  • Иргэд 08:00-18:00 цагт гэрээсээ гарахгүй байх үүрэг хүлээнэ,
  • Дүүргийн нутаг дэвсгэр рүү орох болон гарах хөдөлгөөнийг бүрэн хаана,
  • Хөл хорионы дэглэм зөрчиж, гэрээсээ гарсан, автомашинаар зорчсон иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 150,000 төгрөгөөр, аж ахуйн нэгжийг 1.5 сая төгрөгөөр торгоно.

Мөн Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтоосноор нийтийн тээврийн үйлчилгээний 42 чиглэлд өөрчлөлт оруулаад байгаа юм.

Тус дүүрэгт оршин суух иргэд 101, 102, 103, 105 тусгай дугаарын утсаар тусламж үйлчилгээгээ авах боломжтой ба 7000-7105 дугаарын утсаар Чингэлтэй дүүргийн Шуухай штабтай холбогдож, мэдээлэл авч боломжтой.


Сэтгэгдэл

MOGEUH [202.55.188.43] 2020-05-13 04:12:28

Mongolin anhni Ontsgoi Gamshgin Ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Зочин [66.181.161.52] 2020-05-07 06:08:22

Зөв зүйтэй арга хэмжээ болж байна. Дэмжиж байгаа. Энэ Монголын улсын үндэсний аюугүй байдал, цаашлаад ард иргэдийн эрүүл мэнд мөн цар тахалын үед ажиллахад чухал дадлага сургууль шүү.

Zochin [202.126.88.59] 2020-05-07 04:16:39

Zuvshdee ontsgoi ued ingej arga hemje avdag yum bn gej humuus amidral deer oilgoj avag ene ajillagaag demjij bn.

Зочин [192.82.77.112] 2020-05-07 04:01:39

Энэ дадлага сургуулилт хийх нь түмэн зөв.

munkhbat [45.117.32.2] 2020-05-07 03:59:26

manaihan mundag ajilaj bga shuu amjilt

Зочин [202.179.25.10] 2020-05-07 03:57:05

Ингэж хий цаг заваа барж байх ч гэж дээ. Олон түмний дургүйцлийг илт хүргэж байна. Эхнээсээ зарим зам засвартай байхад нэмж хааж хий сүржигнээн тоглоом тоглох ч гэж дээ. Энэ мэдрэл муутай нөхдүүдэд өөр хийх ажил өдрийг өнгөрүүлэх шалтаг олдсонгүй юу??? Дүүрэг болгоныг битгий ингэж хааж тэнэгтээрэй дээ. Ард иргэд та нар шиг завтай уйдсан хүмүүс биш шүү.

Zochin [66.181.166.231] 2020-05-07 03:37:27

Бид ямар ч үед бэлтгэл сургуулилттай, бэлэн байх хэрэгтэй. Энэ үйл ажиллагаа хүн бүрт сургуулилт болно. Чухал зүйл шүү дээ.

зочин [122.201.31.64] 2020-05-07 03:09:56

Эмнэлэг ,дэлгэдэг ,маш ,зөв. Зам ,хаах ,сургалт ,биетээр ,зөндөө хийлээ. Маш ,их ,зардал ,чирэгдэл ,учирч ,байгааг ,ойлгохгүй ,байна,уу.Мөнгө ,хөрөнгөгүй ,улс ,эрүүл ,байлгаж ,чадахгүй. ,гэдгийг ,ухаардаггүй,тоглоод ,байдаг.

цэцэг [66.181.180.149] 2020-05-07 02:29:18

бусад орон бодитоор ниргүүлэж ёстой юу болоод байгааг ойлгох сөхөөгүй сандаралдаж байхад манай хэд хийвэрээр төсөөлөөд тоглож байдаг бас хөрөнгө үрж байдаг .яг бодитоор ороод ирвэл монголчууд давж гарч чадахгүй далайн хар шуурга хоромын төдийд сөхөө өгөхгүй хумиад хаядагаас ч аюултайг ойлгохгүй л байна .өөрсдийнхөө сайнаар вирусыг хянаад байна гээд андуурчихсан үхэрүүдийн мөөрөлдөөнийг сонсход зэвүүн .тоглож мөнгө үрэмээр байгаа бол арай өөр гэгээтэй үйл бодож олохгүй яав ?

Зочин [202.131.244.210] 2020-05-07 05:49:34

zail malaa


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.