Төгсөгчдийн дипломыг шуудангаар илгээнэ

Aдмин / Боловсрол

Энэ жил төгсөж буй оюутнууд сургуулиас зохион байгуулж буй журмын дагуу цахимаар шалгалтаа өгч, дипломоо цахимаар авах болжээ. Зургадугаар сарын нэгнээс 15-ны хооронд бүх шалгалтууд явагдсан байх ёстой учраас сургууль бүр өөрийн онцлогоос шалтгаалаад шалгалтын үйл ажиллагаа зохион байгуулах аж.

Хоёрдугаар сараас хойш их сургуулиуд хичээлээ онлайн явуулж явцын шалгалтаа цахимаар зохион байгуулсан. Тиймээс оюутнуудын төгсөлт, диплом хамгаалалтын ажлуудыг цахим хэлбэрээр явуулахад хүндрэл үүсэхгүй гэж үзсэн байна.

Ингэснээр 95 их, дээд сургуулийн 22 мянган төгсөгч зургадугаар сарын 1-нээс 15-ны хооронд цахимаар шалгалтаа өгч, дипломоо шуудангаар авах юм байна. Энэ хичээлийн жилд 22 мянга 387 суралцагч их дээд сургууль төгсөнө. Нийт төгсөгчдийн 17 мянга 420 нь бакалаврын, 4,572 нь магистрын, 395 нь докторын ангийг дүүргэж буй юм.

Н.Баярмаа


Сэтгэгдэл

Haha [202.21.124.22] 2020-05-07 07:40:41

Хангай дээд сургуулийн төгсөгчидөө дуудаж сургууль дээрээ дипломн уридчилсан хамгаалалт тайлан нтр гэж өдөр болгон дуудаж байна энэ хэр зөв шийдвэр вэ ?

Говь-Алтай аймаг [203.98.76.100] 2020-05-07 05:15:42

заа болждээ Төгсөлт нэрийн дор ангийн багшийн мөнгө, хонхны баяарын нийллэгний мөнгө, хэдэн ээлжийн хувцасны мөнгө гээд нэг айл өрхийг хилээдгүй эдийн засгийн дарамтад оруулаад хаячдаг юм. цаашдаа ч энэ байдалд шилжүүл таарна, хохны баяр, бага, дунд ангийн төгсөлт энэ тэр гэж мөнгө татахгүй амар. анхаарвал зүгээр шүү эрхэм сайд, дарга нараа

Зочин [54.36.115.56] 2020-05-07 03:12:57

Zuv

Зочин [59.153.87.14] 2020-05-07 03:02:55

Энэ жил хонхны баяр энтэр гэж заваарахгүй эцэг эхчүүд бидний нуруу нэг тэнийж байна даа.цаашдаа ч (короно дууссан ч) ийм болвол сайн байна шүү боловсролын сайд аа

Зочин [64.119.26.206] 2020-05-22 06:52:59

Ur huuhduuded chini saihan gej bodoj bnuu? Ymar chuhal bayar bilee bid nar medehgui ch zaluu ulsuudin huwid uneheer saihan bayar


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.