Д.Нямхүү: Өчигдөр гурван лабораторид 147 хүний биеэс авсан сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл "COVID-19 халдвар тууштай буурахгүй байгаа бөгөөд дөрөвдүгээр сараас хойг өдөрт дунджаар 80,000 хүн халдвар авч байна.

Манай улсын хувьд халдварын 41 тохиолдол бүртгэгдсэн нь бүгд гадаад улдсаас зөөвөрлөгдөн ирсэн. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 28 хүн эмчлүүлж байгаа.

Ажиглалтын байрнаас 14 хүн гарсан байгаа. Ажиглалтын байранд нэг их эмч, 26 эмч, төрийн байгууллагын 135 албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж байна. Мөн 24 цагийн дотор замын эмнэлгийн эмч нар 14 чиглэлийн орон нутгийн гал тэргэнд 14 их эмч 3652 хүнд үзлэг шинжилгээ тандалт судалгаа хийсэн байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд гадаадын есөн орноос манай улсын 30 иргэн утсаар холбогдож зөвлөгөө мэдээлэл авсан. Мөн Чингэлтэй дүүрэгт сургуулилт зохион байгуулж байгаатай холбоотой мэдээлэл авах дуудлагууд ирж байгаа. Чингэлтэй иргэдийг хөл хорио тогтоосон.

Сургуулилалт Төв шуудан - Баруун дөрвөн зам - Гэсэрийн уулзвар - Эх нялхас-Баянхошууны хөтөл - Халзангийн даваа - Сэлбэ гол дагуу Япон цогцолбор -7 буудал - 32-ын тойрог - Баянбүрдийн уулзвар - "Хүрд" компанийн уулзвар хэсгүүдийг хамарч хөдөлгөөнийг хязгаарлалт хийж байгаа. Үзүүлэх сургуулилалтын удирдагчаар ЭМ-ийн сайд ажиллаж байна. Сургуулилалтын үеэрх сургалтууд цахимаар явж байгаагаараа онцлог юм.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЛАБОРАТОРИД АЧАА ТЭЭВРИЙН 31 ЖОЛООЧООС АВСАН СОРЬЦОД ШИНЖИЛГЭЭ ХИЙХЭД КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ БАЙНА

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:"Өчигдөр гурван лабораторид 147 хүний биеэс авсан сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийг задалж хэлбэл ХӨСҮТ-д тусгаарлагдсан тав, ажиглах байруудад тусгаарлагдсан 19, Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа 58, Дорнод аймагт тусгаарлагдсан 7, Сэлэнгэд тусгаарлагдсан 6 нийт 95 хүний давтан шинжилгээг хийхэд коронавирус илрээгүй. Мөн тандалтын зорилгоор хийсэн 21 шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Дархан-Уул аймгийн лабораторид ачаа тээврийн 31 жолоочоос авсан сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Улсын хэмжээнд үзүүлэх сургуулилалт хийж байгаа. Энэхүү сургуулилтад ХӨСҮТ-ийн 200 гаруй эмч ажилчид бэлэн байдлаа ханган оролцож байна. Халдварт өвчин гэдэг утгаараа ЭМЯ удирдаж ажилладаг. Тэр зарчмаар явж байна. Цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналт, онцгой байдлын байгууллага харилцан дэмжиж ажиллаж байгаа" гэв.