А.Амбасэлмаа:Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод тусгаарлагдсан иргэний шинжилгээ ХӨСҮТ-ийн лабораторид хийгдэж байна

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариулт өглөө.

-Өчигдөр нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Шинжилгээний хариу нь гарсан уу?

-Сэжигтэй тохиолдол Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод тусгаарлагдсан байгаа. Шинжилгээн өнөөдөр үүрээр ирсэн. ХӨСҮТ-ийн лабораторид шинжилгээ хийгдэж байна.

-ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа иргэдийн биеийн байдал ямар байгаа вэ?

Манай ХӨСҮТ –д хэвтэн эмчлэгдэж байгаа 28 иргэний биеийн байдал тогтвортой байгаа. Хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.

-ОХУ-ын Тува улсаас ирсэн есөн сурагчийн шинжилгээний хариу гарсан уу?

Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны тавдугаар сарын 4-ний өдөр ОХУ-ын Тува улсын Кызыл хотын Кадетийн сургуулийн есөн сурагчийг Боршоо боомтоор татан авсан байгаа. Тэднийг хамгаалалттайгаар Улаанбаатар хотод авчирч, шинэ коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулсан байна.Ингэхэд есөн сурагчийн шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй.