ЧУУЛГАН: Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр Г.Энхтайваныг томиллоо

Ц.Анударь / Улстөр

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монголбанкны дэд ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр Г.Энхтайвныг томилуулах саналыг өргөн мэдүүлэхдээ түүний эдийн засаг, банк санхүү, удирдлагын мэдлэг, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, ажлын дадлага туршлагыг харгалзан үзсэн болно. Саналыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар: Төвбанкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн хоёр дах хэсгийг үндэслэн Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр Г.Энхтайвныг томилох саналыг 2020 оны тавдугаар сарын 6-ны өдөр ирүүлснийг Эдийн засгийн байнгын хороо мөн өдрийн хуралдаанаар хэлэлцэж, саналыг дэмжсэн. Санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж, тогтоолыг төслийг баталж өгөхийг хүсье” гэлээ.

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр Г.Энхтайваныг томилох тухай асуудлыг хэлэлцэж, санал хураалтад оролцсон гишүүдийн 77.7 хувийн буюу олонхийн саналаар Г.Энхтайваныг Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжлээ.


Сэтгэгдэл

Зочин [176.63.23.216] 2020-05-07 12:29:18

Монгол банкыг олигтойхон эдийн засагчдаар удирдуулахгүй хүүхдүүдээ эрхлүүлдэг газар биш шүү дээ. Ганбямба сурлага муут хүүгээ тэргүүн дэд болгуулж ч байх шиг

Zochin [150.129.143.130] 2020-05-07 11:10:58

Devshuulen horloj bna

Zochin [150.129.143.130] 2020-05-07 11:10:28

Henii huuhed boloh n hamaagui bolovsrol,turshlaga,nas geed jigdersen hun olj tavimaar uym,arai l zaluu bna daa,tuhain ajild

Зочин [66.181.177.143] 2020-05-07 10:52:55

Багаар ажилладаг Монгол банкны тэргүүнийг буруутгаж, дэд ерөнхийөгчийг дэвшүүлсэн нь саарал жагсаалтаас гарах битгий хэл хар жагжаалтад орохын бэлтгэл болсон доо. Жинхэнэ буруутан оффшорчдоо дэмжиж эрх түшаал дэвшүүлж байгааг олон улсын холбогдох байгуулга нүдээ аниад өнгөрөөхгүй шүү дээ. Тэд манайхантай адилгүй...

Зочин [202.131.245.26] 2020-05-07 08:51:50

Yaanaa, iim tom salbart hamaatan sadnaa tavidag ymar aimaar ym bee, neg l ireedui haragdhaa bolj bh chin yu vee? Uls guren min evguil yvah geed bnaa,,,

Зочин [202.131.241.50] 2020-05-07 07:24:42

Аль ч улсын төв банкинд хамгийн шилдэг мэргэжилтнүүд ажилладаг байгууллага байдаг. Энхтайван шиг цүнх баригч крандуулаад очдог болжээ зайлуул. Мөнгөний бодлого улам их улстөржиж, цаашдаа Венесуэл болохын цондон шүү. Занданшатар даргаа энэ хамаатнаа болимоор юм даа

Зочин [182.160.32.2] 2020-05-07 07:07:38

Нялхасаар удирдуулсан ТӨР БОЛОВСОН Хүчин ҮГҮЙ БОЛЖЭЭ

Zochin [66.181.177.184] 2020-05-07 05:36:43

Ер нь хаана ямар ажил хийх гэж байгаагаа мэдэж байгаа юм болов уу, нэг ч өдөр банкинд ажиллаж үзээгүй хүн одоо яана даа.

Зочин [103.229.121.131] 2020-05-07 05:14:11

Энэ шинэ цэргийн эцэг эх хэн болох түүх намтрыг нь сайн мэдэх нөхөд байна уу?? Ямар шалгуураар гэнэт гараад ирэв! Хэний мөнгөөр ,хэн гээч нөхрийн бэлдсэн нөхөр вэ! Тодорхой шалгуур байх ёстой!!!!

Зочин [66.181.186.69] 2020-05-07 05:10:56

МАН нүглийн нүдийг гурилаар хуурч байна

bank [103.229.123.84] 2020-05-07 04:37:54

joohon huuhduud durtel tsunh barij bgaad darga bolchih umdaa


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.