Х.Болорчулуун: Монголбанк улс төрчдийн өндгөө дардаг газар болсон

Н.Алтанцэцэг / Улстөр

УИХ-ын гишүүн Болорчулуун:Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал Монгол банкны үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Өнөөдрийн мөнгөний ханшны уналт, үйлдвэр хөгжихгүй байна. Гаднаас бүх зүйлээ импортоор авдаг. Энэ нь мөнгө санхүүтэй салшгүй холбоотой. Жилийн жилд мөнгөний ханшны уналт үргэлжилж байна. Үйлдвэрлэгчид яаж 17-20 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкнаас авч ашигтай ажиллах вэ. Би Монгол банкийг ялзарсан газар гэж боддог. Үнэхээр ялзарсан газар. Таван жилийн өмнө би Монгол банкинд шалгалтаар орж, ялзарсан газар гэдгийг дэндүү сайн ойлгосон.

Улс төрчдийн өндгөө дардаг газар болсон. Ц.Элбэгдоржийн бэр, Н.Энхбаярын хүү, бүх эрх мэдэлтэй улс төрчид үр хүүхэд хамаатан садангаа оруулдаг газар. Монгол банкны хүмүүс нь таван жилийн өмнө 3,7 тэрбум төгрөгийг хүн бүрт 45-147 сая төгрөгийн буцалтгүй тусламжаар байр дэмжлэгийн үнэ гээд өгсөн байсан. Монгол банк ажиллаж байгаа хүмүүсийн байрыг үнэгүй өгч байна. Ийм эрх байх ёсгүй.

Ард түмний татварын мөнгөөр гараа ингэж угааж байна. Энэ байдлаас болж Н.Золжаргалыг огцруулах гэж бид хичээгээд бараагүй. Н.Золжаргал мөнгө хэвлэлтийг дураараа явуулж ханш угааж эхэлсэн. Энэ байдал цаашид засагдахыг би хэлж мэдэхгүй байна. Саарал жагсаалтад орж байгаа гэсэн Монгол банкны үйл ажиллагаатай холбоотой.

Арилжааны банкнуудын эх үүсвэр нь тодорхойгүй. Монгол банкны хөгжил сул дорой явж ирдэг. Цахим банкийг хөгжүүлэх эрхийг яагаад татгалзаад байгаа. Арилжааны банкнуудыг хүүгээ буулгахгүй байна.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:54:11

AjjVic http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [139.5.219.104] 2020-05-09 01:22:11

Энэ хүнд шударга ёс ярих эрх байхгүй шүү! Иргэний нисэх, мон рос зэрэг газруудыг эзэлж явсан

Зочин [103.57.94.138] 2020-05-07 10:39:40

7 БАӨЙРТАЙ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛЖ ДЭЭ. ДАХИАД Л БАЙР АВАХ УУ?

Иргэн [49.164.76.210] 2020-05-07 08:07:24

Энэ үнэн.элбэгдоржийн эхнэрийн дүү эрдэнэсийн сангийн захирал.энэ хүн жинхэнэ Сэлэнгийн хужаа эрлийз гэж Сэлэнгийн настайчууд мэддэг ярьдаг.

zochin [202.126.89.33] 2020-05-07 07:29:21

Ah duu .ber hurgenee Ardchilaliin uees ehleed hamgiin heregtseet gazar shurguuldag bolson unen l helj bn.MAN bol urgejluulj bga.UIH iin gishuudiin ah duu ur huuhduud.hud urag bugd tom ajliin bairtai.Gadaadad ulaan diplomtoi tegseed irsen hun zohih ajild orj chadahgui bga.Yagaad tanilgui mungegui.ardiin huuhed.Bur gishuunii songuulid ajillasan hun durtai ajild ochij bga.

Зочин [66.181.182.119] 2020-05-07 05:42:34

Монгол банкийг свот нэрээр өрөнд унагаж эрдэнэсийн санг тоносон золжаргалыг дийлэхгүй ЗГ шүүх байгаад яах билээ

Зочин [103.229.121.131] 2020-05-07 05:10:27

Юун саарал жагсаалт!! Хар луу нь шилжих гэж байхад!! Төрд,ыанканд шургалсан шимэгч хулгайчдыг сугалж устгаагүй тохиолдолд хар жагсаалтанд оруулах нь түмэн зөв!! Хард орсны дараа жинхэнэ ардчилсан хувьсгал гарах болтугай!! Хцлгайчдын нийгэм сүйрэх тавилантай!! Удахгүй ээ....

[103.80.210.183] 2020-05-07 04:48:09

ИХ-н гишүүд могой юм уу даа. хор нь өөрт нь

Зочин [192.82.71.12] 2020-05-07 04:45:23

Ene novsh unaad ugoosei


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.