Д.Лүндээжанцан: Бид хууль тогтоох гэж хуулийн тоогоор хөөцөлдөөд хянан шалгах үйл ажиллагаагаа орхигдуулж ирсэн дутагдалтай

Ц.Анударь / Улстөр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.20 цагт эхэллээ. Яг одоо Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Байнгын хороодын эрхлэх асуудлын хүрээ, парламентад ёсоо боловсронгуй болгох хэрэгтэй. Парламентийн гол ажил бол хууль тогтоох, хянан шалгах, төсөв батлах, ард түмний төлөөллийг хэрэгжүүлэх гэсэн үндсэн дөрвөн чиг үүрэгтэй. Хоёрдугаарт, бид хууль тогтоох гэж хуулийн тоогоор хөөцөлдөөд хянан шалгах үйл ажиллагаагаа орхигдуулж ирсэн дутагдалтай. Иймд хяналт, шалгалтын асуудлаар асуулга, асуулт тавих, тайлан мэдээлэл, илтгэл сонсох, тодорхой асуудлыг шинжлэн судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороо байгуулах, хянан шалгах бүхий түр хороо байгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийх, байнгын дэд хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хяналт, шалгалт хийх, нийтийн сонсгол зохион байгуулах гэх мэт хяналтаа чангатгах гүйцэтгэх засаглал, хүний эрхийн салбарт тавих хяналтыг сайн болгоё. УИХ, Засгийн газрын үйл ажиллагааны хяналт, чадварыг хангахад чиглэсэн өөрчлөлтүүд байна. Хяналтанд анхаарах болсон.


Сэтгэгдэл

Иргэн [192.82.73.183] 2020-05-07 08:28:24

УИХ хууль зүйн талаар хэлбэржээгүй байгууллага. Үндсэн хуулинд эрхийг нь хэтрүүлэн заачихсан , УИХ- тухай хуулинд гишүүнээ дархлаажуулж , байгууллагаа дархлаагүйжүүлсэн , хүний эрхийг ноцтой зөрчсөн бүлэглэл болсон. Цаашид энэ байдлаа засахгүй бол иргэдэд гай гамшиг учруулдаг хэвээрээ үлдэнэ.

Олон хууль хэрэггүй, хэрэгждэг хуультай байхыг л хичээх ёстой. [202.131.225.53] 2020-05-07 07:40:48

Одоо шинэ хууль гаргахаас илүү өмнө нь гаргачихсан хуулиудаа цэгцэлж, тэднийхаа биелэлтийг хянаж хангаж байх нь чухал болж байна дөө. Одоо чинь хэдэн зуун хууль байна, гэтэл амьдрал тийм ч сайн болчихоогүй байна. Хууль гарчихаад Засгийн газраас түүнийг хэрэгжүүлж амжаагүй байтал хүчингүй болчихдог. Лүндээ гишүүн энэ талаар тэгээд юу хийх гэж байгаа юм бэ дээ? Хуулийн хэрэгжилтийг бодит ажил хэрэг болгох хэрэгтэй ш дээ.

Zochin [150.129.140.77] 2020-05-07 07:24:59

Ergyy chin odoo l ukhaaraa yu. Irgediin zygees khyanaltiin togtoltsoogoo bolovsrongui bolgoochee gj uchnuun 10 jil l shaardaj irsen sh dee

Зочин [103.229.121.131] 2020-05-07 05:04:35

Лүндээбантан одоо болно дөө! Өөрөө өөрийгөө шүүмжилдэг болж! Хууль мэддэг монголдоо ганц хүн юм шиг үглэсээр байгаад юу ярьж байгаагаа мэдэхээ байтлаа зөнөглөж байна даа! Одоо болно гацаа мминь! Цаана чинь тойргийнхан чинь өөрийг чинь 4 жил хайж байна шүү!!!


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.