Сургуулилтын үед хөнгөн өвчтөн эмчлэх ор нэмж дэлгэнэ

Aдмин / Эрүүл мэнд

“Ковид-19" цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Чингэлтэй дүүрэгт өнөөдөр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт түр шилжиж, хөл хорио тогтоогоод байгаа бол Буянт-Ухаа спортын ордонд дадлага сургуулилалттай холбоотой хөнгөн өвчтөн эмчлэх 300 орыг дэлгэх, нийслэлийн Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлгийн В блокт “Яармаг-100” орыг дэлгэх болон Хээрийн эмнэлэг /ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв - 113 дугаар анги/ дээр ор дэлгэх үйл ажиллагаанууд зохион байгуулагдана.

Эхний өдрийн дадлага сургуулилалтаар Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цагийн байдал өгсний дагуу танхимын штабын дадлага зохион байгуулагдаж, нийслэлийн хэмжээнд байгаа техник хэрэгслийн судалгаанд тулгуурлан хариу арга хэмжээг авах сургуулилалт хийгдсэн.

Н.Баярмаа

image


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.