Чингэлтэй дүүргийн хөл хорио дуусаж, хөдөлгөөнийг нээлээ

Н.Алтанцэцэг / Нийгэм

"Ковид-19" цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эхний өдрийн дадлага сургуулилалтаар Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цагийн байдал өгсний дагуу танхимын штабын дадлага зохион байгуулагдаж, нийслэлийн хэмжээнд байгаа техник хэрэгслийн судалгаанд тулгуурлан хариу арга хэмжээг авах сургуулилалт амжилттай явагдлаа.

Тэгвэл өнөөдөр Чингэлтэй дүүргийн хэмжээнд 08:00-18:00 цагийн хооронд хөл хорио тогтоож, дадлага сургуулилалт хийв. Тухайн хэсгийн хөдөлгөөнийг Төв шуудан - Баруун дөрвөн зам - Гэсэрийн уулзвар - Эх нялхас-Баянхошууны хөтөл - Халзангийн даваа - Сэлбэ гол дагуу Япон цогцолбор -7 буудал - 32-ын тойрог - Баянбүрдийн уулзвар - "Хүрд" компанийн уулзвар хэсгүүдийг хамарч хязгаарлалаа. Хязгаарлалтын хугацаа 18:00 цагаас дуусч, хөдөлгөөн хэвийн үргэлжилж эхэллээ.

Зам хаасантай холбоотойгоор Энхтайваны ѳргѳн чѳлѳѳ, Сѳүлийн гудамж, Нарны зам зэрэг газруудад ачаалал ихтэй байгаа тул замын хѳдѳлгѳѳн нээсэн учир Их тойруу, Бага тойруу, Залуучуудын гудамж зэрэг хойд хэсгийн замуудыг сонгож замын ачааллыг багасгахыг зөвлөж байна. Мөн явган зорчигчийн хѳдѳлгѳѳн ихсэх тул иргэдийг заавал гарц гарамтай хэсгээр зам гарахыг ТЦА-наас сэрэмжлүүлж байна.