“Covid-19” бэлгийн замаар халдварлах магадлалтай юу?

Aдмин / Эрүүл мэнд

Хятадын хэсэг эрдэмтэд коронавирус нь бэлгийн замаар халдварладаг байж магадгүй гэсэн урьдчилсан дүгнэлтэд хүрчээ. Тэд Covid-19 өвчтэй эрчүүдийн цөөн хэсгийнх нь үрийн шингэнд коронавирус агуулагдаж байгааг илрүүлжээ.

Хэнань мужийн Шаньчю хотын эмнэлгийн судлаачид Covid-19 өвчтэй 38 эрэгтэйн үрийн шингэнийг шинжлээд зургаад нь коронавирус агуулагдаж байгааг тогтоосон аж. Энэ талаар бусад эрдэмтэд байр сууриа илэрхийлж эхэлсэн байна.

Тухайлбал Британийн Шеффилд их сургуулийн андрологийн профессор Аллан Пэси хэдийгээр олон эрэгтэй өвчтөний үрийн шингэнээс коронавирус илрэх магадлалтай ч энэ нь халдвар бэлгийн замаар дамждаг гэсэн баталгаа болохгүйг хэлсэн юм.

“Зарим эрчүүдийн үрийн шингэнээс коронавирус илрэхэд гайхах зүйлгүй. Эбола, Зика зэрэг бусад вирус ч өмнө нь илэрч байсан юм” гэж тэр ярьжээ.

Олон улсын эрдэмтдийн сүлжээ болох JAMA Network Open онлайн сэтгүүлд нийтлэгдсэн тайланд “Covid-19 өвчнийг үүсгэгч вирус хүний өтгөн, шээс, шүлснээс илэрч байсан. Харин эрэгтэй хүний үрийн шингэнээс илэрсэн тохиолдол өмнө нь бүртгэгдэж байгаагүй юм” гэж бичсэн байна.

Судалгаа нь хязгаарлагдмал хүрээнд хийгдсэн тул эцсийн дүгнэлт гаргах боломжгүй, цааш гүнзгийрүүлэх ёстойг бас бичжээ.

Н.Баярмаа


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 13:46:40

fl2oSE http://pills2sale.com/ levitra nizagara

MOGEUH [202.9.46.190] 2020-05-09 05:02:40

Mongolin anhni Ontsgoi Gamshgin Ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.