Сүхбаатар цус цуглуулах төв бямба гарагт ажиллаж байна

Aдмин / Эрүүл мэнд

Шинэ короновируст халдвар (COVID 19)-ын цар тахал гарсантай холбогдуулан цус цусан бүтээгдэхүүний нөөцийг тогтвортой байлгах зорилгоор тавдугаар сараас эхлэн Сүхбаатар цус цуглуулах төв бямба гараг бүр 09:00-14:00 хүртэл ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт тус төвд 50 донор ирж цусаа бэлэглэсэн байна.

Онцгой байдал зарлан хөл хорионы дэглэм тогтоосон байгаатай холбоотойгоор дэлхийн олон оронд цус цусан бүтээгдэхүүний хомсдолд орох нөхцөл байдал үүсэх хандлагатай байгаа. Улсын онцгой комиссоос бүх шатны боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон хугацааг есдүгээр сарын нэгэн хүртэл сунгасан байгаатай холбогдуулан тус цус цуглуулах төв цагийн хуваариа ийнхүү өөрчлөн ажиллаж байгаа юм.

Н.Баярмаа

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.