Д.Нямхүү: Франкфуртын онгоцоор ирсэн нэг иргэнийн давтан шинжилгээгээр коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 42 боллоо

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг танилцуулж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн ерөнхий захира Д.Нямхүү: Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лаборторид 44 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өмнөговьд тусгаарлагдсан нэг иргэнээс вирус илрээгүй. Харин 5-р сарын 3-ны өдөр Франкфуртын онгоцоор ирсэн нэг иргэнийн давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Тухайн хүнээс тавдугаар сарын 7-нд маш тодорхой буюу толгой өвдөх, хоолой хөндүүрлэх, нус их гарах, ядрах, дотор муухайрах, бөөлжих гэх мэт шинж тэмдгүүд илэрч, шинжилгээ авахад коронавирус илэрсэн.

Ингээд батлагдсан тохиолдол манай улсын хэмжээнд 42 боллоо. Үүнээс эдгэрч гарсан 13, эмчлэгдэж байгаа 29 тохиолдол байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдал хэвэндээ, тогтвортой байгаа. Эмчилгээ үргэлжилж байна.Эмчилгээнд байгаа хүмүүсийн байдал хэвийн байна. Хэдэн хүн уушигны хаталгаатай байгаа. Халуунтай байсан хүмүүсийн халуун буурсан. Эмчилгээ бол үргэлжилж байна. Эмч нар эмчилгээндээ онцгой анхаарч ажиллаж байгаа.