Хар жагсаалтад оруулсан эрхмүүдэд хариуцлага тооцоцгооё

Н.Алтанцэцэг / Эдийн засаг

Европын холбооноос Монгол Улсыг мөнгө угаалттай тэмцдэггүй орнуудын хар жагсаалтад оруулж буйгаа албан ёсоор зарлалаа. Энэхүү жагсаалтад Монголоос гадна Панам, Багамын арлууд, Маврик, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайк, Мьянмар, Никарагуа, Зимбабве гэх 12 орныг Европын холбооны санхүүгийн системд аюул учруулах эрсдэлтэй гэж үзжээ. Европын холбоо ийнхүү эрсдэлээ үнэлж, тооцож буй нь ФАТФ-ын “Саарал жагсаалт”-аас гарч амжаагүй байгаа Монгол Улсыг шинэ “Хар жагсаалт” руу татлаа.

Европын комиссын дэд ерөнхийлөгч Валдис Домбровскис "Холбооны санхүүгийн систем дэх бохир мөнгөний урсгалыг бид зогсоох ёстой. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг цогц, алын хараатай болгохын тулд бид хамгаалалтаа нэмэгдүүлж байна. Шинэ төлөвлөгөө 12 сарын хугацаанд хэрэгжинэ. Дэлхийн хэмжээнд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэхэд Европын холбоо өөрийн хувь нэмрээ оруулна” гэжээ.

Мөн Европын комисс Монгол, Панам, Барбадос зэрэг дээр дурдсан орнуудыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх чиглэлд алдаа гаргаж, Холбооны санхүүгийн системд ноцтой аюул учруулж байна гэж үзэж, систем дэх хийдэл цоорхойгоо засаж залруулна гэсэн мэдэгдлийг гаргалаа.

Өчигдөр олон нийтэд зарласан хар жагсаалтад 12 улс шинээр нэмэгдсэн бол Босни Герцеговин, Этиопи, Гуяана, Лаос, Шри Ланк, Тунис гэсэн зургаан улсыг хар жагсаалтаас хассан байна.

ХАР ЖАГСААЛТЫГ ХАЙХРААГҮЙ ДЭД САЙД УИХ-ЫН ГИШҮҮН ӨНДӨР СЭНТИЙД САНААРХАЖ ЭХЛЭВ

Өнгөрсөн 2019 оны арваннэгдүгээр сард Саарал жагсаалтаас болж Монголбанкны захирал, СЗХ-ны дарга нар ажлаасаа чөлөөлөгдөж байсан.

image

Одоо хар жагсаалтад оруулчихлоо хэнд хариуцлага хүлээлгэх вэ? Өчигдөр УИХ-ын чуулганаар Төв банкны удирдлагуудыг томилох үеэр спикер Монгол Улс “Хар жагсаалт”-д орчихлоо гэсэн байр суурийг илэрхийлсэн бол Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Хар жагсаалт”-д орохгүй байх боломж бий гэж мэдэгдсэн.

image

Сангийн яамны сайд Х.Булгантуяа Монгол Улсыг саарал жагсаалтад ороход үнэтэй үүрэг гүйцэтгэсэн гэгддэг. Мөнгө угаасан хар жагсаалтад орсныг эдийн засагчид түүнтэй холбож тайлбарлаж байна. Сангийн яаманд насаараа ажилласан аавыгаа “залгамжилж” тус яаманд дэд сайдын алба хашиж байгаа. Тэрбээр өдгөө УИХ-ын гишүүн өндөр сэнтийд санаархаж байна. Монголын эдийн засгийг эрсдэлд оруулж, гаргах гарцгүй болгосон эрхмүүд хариуцлага хүлээх хэрэгтэй.

ХАР ЖАГСААЛТЫН НЭГ ШАЛТАГ ХАР ТАМХИ ЗӨӨВӨРЛӨГЧ ДИПЛОМАТЧИД

image

Монголын дипломатчид тонн тонноор нь хар тамхи зөөвөрлөж байгаа. Их хэмжээний хар тамхийг яавч ЭСЯ зохицуулж чадахгүй. Цаана нь төр засгаараа мафижчихаж л гэж судлаачид үзэж байна. Монгол Улсын дипломат албаны нэр хүнд олон улсын тавцанд шалдаа бууж эхэлсэн. Европын хэвлэлүүдээр байсхийгээд л Монголын дипломатуудын үйлдсэн гэмт хэргийн талаар бичдэг болсон.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд л Турк улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газрын дипломат ажилтан Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар 70 кг буюу гурван сая еврогийн үнэ бүхий геройныг албаныхаа машинаар тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотын гаалийн ажилтнуудад саатуулагдаж, хоригдоод байна.

Хар тамхины наймаа нь хүн төрөлхтний эсрэг өдүүлж буй гэмт хэрэгт тооцогддог. Гэтэл Монгол Улсыг гадаадад төлөөлж буй манай дипломат алба, тэнд ажиллагсад хар тамхины наймааны сүлжээнд эртнээс орж, бүр гаршсан байсныг одоо л мэдэж байгаа юм шиг эрх баригчид дүр эсгэж, хамгаалж байгаа харамсалтай.

Монголын дипломат албаны нэр хүнд яг энэ цаг үеэс гадаад үнэгүйдэх болсон. Европын хамтын нийгэмлэгийн улс орнуудын тусгай албад, хар тамхи, контрабандын наймааны эсрэг тэмцдэг бүтцүүд, хил, гаалийнхан Монголын дипломат албанынханд итгэхээ байж, хамгийн сэжигтэйд тооцох боллоо. Аль ч улс орны дипломат эрх дарх нэн хүндэтгэлтэй байдаг бол Монголынх тийм биш болсон байна.


Сэтгэгдэл

Зочин [103.229.122.231] 2020-05-09 00:57:01

Улс орнооо Хар бүртгэлд оруулсан нөхдөд баяр хүргэе. Тийм л хүмүүсийг УИХ-ын сонгуульд дэмжиж төрд гаргаж намчирхдаг биз дээ. Одоо дахиад л үхэн хатан дэмжиж байгаа. Мөнгөтэй хүн л УИХ-д гарч байна. Тэр Мөнгөө олж авахын тулд элдэв булайг хийж байна. Тэдний гар хөл бологчид хушуучаас дээш цолтой Цагдаагийн өндөр тушаалын офицерцууд тэднийхээ зарц гар хөл бологсод нь түүнээс доош цолтнууд. Яг л Оросын "Невский" киноны мотивоор бүх юм явж байна. Хорт аалзнуудад өндөр цол байхгүй болсон цагт монгол улс эрүүлжигдэнэ

Иргэн [64.119.18.93] 2020-05-09 00:20:16

МАН ба АН с нэг ч хүн бүү сонго Мэдээж МАХН ШИНЭ ИРГЭНИЙ ЗОРИГ гэх мэт аврөгч биш Харин ХҮН элезторат хөдөлгөөнийг анхаарах хэрэгтэй

зочин [103.10.22.84] 2020-05-08 23:47:06

мафийн бузар булайг орсоос орсод төгсөгчид импортлон оруулж ирсэн тэд бол элбэгдорж баяр батболд баярцогт гээд цуварна. сонгуульд тэднээс уг сурвалжтай хүмүүсийг сонгож дахин алдаа хийв ээ

Зочин [192.82.69.141] 2020-05-08 21:54:24

ХАр жагсаалтад хамтран зүтгэгч найзуудыг нь хар даа , дэлхийн хамгийн хамгийн ...???????? ХҮРЭЛСҮХ далайсан ХҮРЭЛБААТАР монголыг ХАР НҮХЭНЛ унатал ЦАВЧИВ .... яалтай ???!!!!!!!!

Зочин [59.153.112.10] 2020-05-08 17:04:59

Дордуулахад хариуцлагын талаар ган гэхгүй соёл боловсрол хүн чанар юм аа!!!

Зочин [103.229.123.48] 2020-05-08 15:52:26

Хараад байхад энэ Хэнтийн хэн ер нь дампуу тэнэг хүмүүс байх юм, оюун эрдэнэ балай 400 сая жуулчин авна гээд л тэгээд бас муйхарлаж ирваатаж байгаа нь ер нь л гажиг дурак

Горьдох муухай. Хөх хавдана. [202.131.225.53] 2020-05-11 01:33:20

Хэнтийгийнхэн ёстой хошгирож байгаа юм байна даа! Коронавирус гараагүй байсан ч 400 сая жуулчинд Хэнтийд байтугай Монголд ирэхгүй ш дээ. Юүн их юманд горьддог юм бэ? Кх!

Зочин [64.119.26.41] 2020-05-08 14:32:51

Энэ Хүрэлбаатар монголын төрийг ёстой нэг самарч байна даа .Хянахын Чимэд гэж Увсыг самарч өгсөндөө

Зочин [64.119.26.41] 2020-05-08 14:26:39

Саарал жагсаалтад оруулсан эрхэмүүдийг ажлаас нь хуссан юмчин Хард оруулсан нөхдийг яадгийм болдоо харах л үлдлээ???

Зочин [66.181.188.151] 2020-05-08 17:17:27

Hariutslaga aldaad chuluugdsun bizde

Зочин [192.82.69.68] 2020-05-08 12:49:54

Булгантуяа сайдад ямарч буруу байхгүй, Ч.Хүрэлбаатарт хариуцлага тооцох хэрэгтэй

Зочин [208.98.222.56] 2020-05-08 17:42:22

зөв өө

Зочин [202.126.89.101] 2020-05-08 11:38:21

Хүрэлсүх поп оюунаэрдэнэ гарч ирээд юугаар гийгүүлэв хэнтийхэн яахаар ийм тэнэг гарууд байдаг байнаа

Нүүрс [192.82.67.213] 2020-05-08 11:27:46

Тас хар жагсаалт л үлдэж байна. Тийм юм байдаг болов уу?

Зочин [66.181.161.56] 2020-05-08 11:09:46

Монгол Улс гэж хар улс болжээ одоо сүйрлээ 30 жил хэдхэн хулгөйч хүмүүс төр засаг удирдаад юу ч хийж гийгүүлсэнгүй дээ бид хууртаад сонгоод байдаг тэд хуураад сонгогдоод эрх мэдэлд хүрээд улс орноо тонож хулгай хийсээр 30 жил боллоо бид ч үнэхээр тэнэг ард түмэн юм даа

Зочин [203.91.119.42] 2020-05-08 10:17:39

Энэ засгийг ОГЦРУУЛ

Зочин [66.181.161.56] 2020-05-08 11:11:11

Мал орк минь одоо огцруулаад яахын

Зочин [202.131.245.26] 2020-05-08 09:27:52

Avilgal, heel hahuul, alban tushaal, ariin haalga, har tamhial zogsoochihoo. Suuliin 30 jil gazar amsan. Melger Mieegiin ued. Odool arai deerdeh bhdaa,

Худал хариу өгөх ёстой байсан юм уу? [202.131.225.53] 2020-05-08 09:08:48

Байгаа юмыг байгаагаар нь хэлсэн хүн яахлээрээ Монголыг хар, саарал жагсаалтад оруулсан болчихдог юм бэ? Хаашаа юм бэ? Албаны хүн мөртлөө байгаа зүйлийг "Байхгүй" гэж мэлзэх байсан юм уу? Зээл олгосон гадны албан тушаалтан асуулт асуухлээр монголын үүрэг хүлээсэн албан тушаалтан үнэн хариу өгөх ёстой биздээ. Үгүй юм уу?

Зочин [66.181.184.177] 2020-05-08 08:51:50

popor zasag yu hiij bn saaral jagsaaltaas garah ni bitgii hel bur harluu orchloo daraa ni yah yum bol dahij zasag barih geed ulairaad bgaa bizdee

Зочин [203.91.115.51] 2020-05-08 08:42:32

Тэнэг попуудыг сонгохоор тэгдэг юм

Зочин [43.242.243.250] 2020-05-08 08:39:42

Хармуцлага тооцохыг шаардаж б.на

Зочин [194.228.32.110] 2020-05-08 10:46:58

Үхсэний чинь хариуцлага тооцох. Үгээ олж мөөр. Ял тооцох, ял заах гэдэг үг амнаас чиь гардгүй үхэр манангийн зулбасга аа.

хав хав [202.21.120.66] 2020-05-08 08:22:44

Биед гарсан хатиг дээд толгойг нь авч хаяаад байхаар зүгээр болдог билүү ажил хийж яваа нэгрүүгээ дайраад л байх юм гэтэл тэр хатигний уг үндэс болсон Н. Энхбаяр, Ц. Элбэгдорж. Баяр, Сайханбилэг ,Баярцогт Бат-үүл Хурц , Эрдэнэ, Эрдэнэбатууд дотроо бугалж өөр газраар цоорч таны тархийг угааж төр самархаар л бэлдэж суугаа гэтэл бид тэдний хүссэнээр дээр нь наасан шархны лентээ хуулж хаяаад л суугаад байх уу ?

Зочин [66.181.170.117] 2020-05-08 08:16:48

мАНЖИЙН БООЛЧЛОЛООС Ч ДОЛООН ДОР ХҮҮТЭЙ МӨНГӨ ГАРГАДАГ БАНКИЙГ НУРАА

Зочин [66.181.170.117] 2020-05-08 08:15:43

НЭР ХУГАРХААР ЯС ХУГАР ГЭСЭН СУРГААЛИЙГ УМАРТЖЭЭ. ЭДЭНД МАШ ХАРИУЦЛАГА ТООЦОХ

БОДЛЫН ХУЛГАЙЧ [66.181.167.53] 2020-05-08 08:08:00

ЭХ ОРНОО ИЙМ БАЙДАЛД ОРУУЛСАН ХУЛГАЙЧ НАРЫГ ИХ ХУРАЛД ДЭВШҮҮЛЖ БОЛОХГҮЙ ШҮҮ

ЗОЧИН [202.9.46.128] 2020-05-08 08:00:12

ХАР СААРАЛ ЖАГСААЛТАНД ОРСОН, ХАР ТАМХИНЫ НАЙМАА ЗАХ ЗААМАА АЛДСАН БУЗАР ХЭРЭГТ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ, ТҮҮНИЙ ГАР ХӨЛ БАТЫН ХУРЦ НАР ШУУД ХОЛБООТОЙ. ИЙМ АДАГ ШААРНУУДЫГ ШИЙТГЭЭГҮЙ ЦАГТ МОНГОЛ ОРОН САЙНАА ҮЗЭХГҮЙ.

Зочин [66.181.190.76] 2020-05-08 09:14:53

Yaag unen.

Иргэн [203.217.139.225] 2020-05-08 07:47:45

Монголд шударга ёс алдагдаж бүх юмс улстөрчдийн хуйвалдаанаар шийдэгддэг болсон. Улс төрчид төсвийн мөнгө идэх, авилга цэцэглүүлэх, байгалийн баялгийг хувааж идэх, ард түмний хөрөнгийг хувьчилж авах, оффшорт гаргах гээд хийхгүй муу юмгүй болсон доо. Үүнийг нь гаднаас харж аргаа бараад ийм арга хэмжээ авч байна гэж ойлгож баййна.

Зочин [103.26.193.34] 2020-05-08 07:45:31

Европын ходбоонй хар жагсаалт гэгчид Монгол улс орсон ороогүй хоёр ялгаа байхгүй, нөлөө чбайхгүй. Европын холбоо өөрөө дампуурч байгаа хувалз шүү дээ.

Tsogtbaatar said ooro har tamhinii naimaanaas huvi hurtdeg. [202.21.104.2] 2020-05-08 07:38:28

TSogtbaatar buzar har tamhiny naimaachin

Зочин [202.131.243.190] 2020-05-08 07:55:57

harin tiim medsen ch medeegui tsarailaad baigaa l bhm daa

Зочин [80.217.198.72] 2020-05-08 07:34:58

Цогтбаатарыг суудлаас үтэр түргэн зайлуулж гадаад яаманд их цэвэрлэгээ хийх хэрэгтэй

Зочин [194.228.32.110] 2020-05-08 10:51:55

Хар тамихны гол эзэн нь Цогтбаатар, цаад эзэн нь Элбэгдорж.

2013 онд [202.70.34.70] 2020-05-08 07:34:47

Элчин сайд Даваадоржид Германы прокурор мөнгө угаасан хэргээр эрүү үүсгэж байсан.


36 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
36 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.