Латви Улс авлигатай тэмцэх үйл ажиллагааны хоёр жилийн төлөвлөгөө батлажээ

Ц.Анударь / Гадаад мэдээ

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас авлигатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Латви Улсад өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг тус улсын Засгийн газар мягмар гаригт батлав. Төлөвлөгөөг Хууль зүйн яам болон холбогдох бусад байгууллага хамтран боловсруулжээ.

Тус улсад өгсөн зөвлөмж нь үндсэндээ хээл хахууль, мөнгө угаах болон авлигад холбогдох бусад хэргийг илрүүлэх, мөрдөх, яллах үйл ажиллагааг илүү үр дүнтэй зохион байгуулахад чиглэгдсэн практик үйл ажиллагааг санал болгосон байна.

Зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд шүүгч, прокурор, мөрдөгчдийг давтан сургах, хээл хахуулийн хэрэгт оноох ял шийтгэлийг чангатгах чиглэлээр бодлогын шинжтэй өөрчлөлт хийх, эдийн засгийн гэмт хэргийг шүүн таслах тусгайлсан шүүх байгуулах зэрэг асуудал тусгажээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.