БНХАУ: Шинж тэмдэг илэрдэггүй халдвар тээгчийн дөрвөн ангилал

Ц.Анударь / Гадаад мэдээ

БНХАУ-ын академич Жун Наньшань шинж тэмдэг илэрдэггүй халдвар тээгчийг дөрөв ангилсан байна. Үүнд:

  • Халдвар далд үедээ буюу шинж тэмдэг хараахан илрээгүй үеийн тээгч. Өвчтөн халдвар авснаас хойш 3-7 хоногийн дараа халуурч, ханиалгаж эхэлдэг. Гэхдээ эдгээр өвчтөнийг шинж тэмдэг илэрдэггүй тээгч гэсэн ангилалд оруулах нь өрөөсгөл;
  • “Covid-19” өвчний зовиургүй хэдий ч, бага зэрэг ядрах, бие сульдах, нойрмоглох, булчин чинэрэх зэрэг шинж тэмдэгтэй хөнгөн хэлбэрээр өвчилсөн халдвар тээгч;
  • Шинжилгээний хариу эерэг гарч, тусгаарласан ч ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй халдвар тээгч байх бөгөөд энэ төрлийн тээгч нарыг аль болох эрт илрүүлэх шаардлагатай;
  • Нуклейн хүчлийн эхний шинжилгээ эерэг гарсан хэдий ч сарын турш шинжилгээний хариу сөрөг гардаг тээгч. Энэ нь түгээмэл тохиолдол биш боловч өвчтөнд эсрэг биет үүсэхгүй бөгөөд халдвар тараах эрсдэлтэй аж.