Москва хорооллын урд талын авто замын хойд талын зорчих хэсгийг хаалаа

Ц.Анударь / Нийгэм

Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Москва хорооллын урд талын авто замын хойд талын зорчих хэсгийг 2020 оны тавдугаар сарын 09-ний 23:00 цагаас тавдугаар сарын 11-ний 06:00 цагийн хооронд хааж, дулааны шугам угсралтын ажил хийж гүйцэтгэж байна.

Зам хаасантай холбоотойгоор хэдийгээр амралтын өдөр ч гэсэн замын ачаалал их байна. Яг одоо Энхтайваны өргөн чөлөө буюу төв зам баруун 4 замаас баруун тийш 21-р хорооллын уулзвар хүртэл үргэлжилсэн нөхцөл байдалтай байна. Мөн Өнөрийн гудамж буюу 1-р хорооллын арын зам зүүнээс баруун тийш ачаалал ихтэй хөдөлгөөн үргэлжилж байна. Иймд хөдөлгөөнд оролцогч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцоно уу.

Эх сурвалж: ТЦА


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.89.38] 2020-05-11 01:51:29

МЕТРО ШУГАМ СҮЛЖЭЭГЭЭ ЦУГ БАРИХ ЦАГ БОЛЖЭЭ МАНАЙХ ЯДУУ ГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ УЛАМ ДООШ ХИЙГЭЭД ДЭЭДСҮҮД НЬ ИДЭЭД СУУДАГ УЛС ОРОН АЛГА, ОРОСУУД ТИЙМ БАЯН БАЙХДАА МЕТРО БАРЬСАН ЮМ УУ. СУДЛААД ҮЗ ЭРХЭМҮҮДЭЭ ОЛОН УЛСЫН ЖИШИГ ТУРШЛАГА ЯРИХ ДУРТАЙ ГИШҮҮД ҮҮНИЙГ БАС СУДЛААД ҮЗЭЭРЭЙ

Зочин [103.57.93.61] 2020-05-10 18:31:17

Бусад зам гэж 2 л зам байдаг биздээ

Зочин [202.126.89.75] 2020-05-10 15:14:50

Мөнгө шаадаг арга шдээ жил болгон зүүн дөрвөн замаас офицер хүртэлэх замын голыг байнга ухаж мөнгө шааж байгаа

Монгол [64.119.18.250] 2020-05-10 13:11:37

халтар арчаагүй залхуу архичин хулгайч царай муутай Монголчуудын байж байгаа царай

Зочин [202.9.46.193] 2020-05-10 09:14:16

Дэлхийн хөгжилтэй улс орнууд зуун жилд нэг удаа дулааны шугам сүлжээгээ засварладаг бол юу ч чаддаггүй арчаагүй монголчууд жил бүр дулааны шугам сүлжээгээ засварлаж байна. Ичиж амьдар


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.