Модны суулгац, судалгаа, үрсэлгээний төвийг байгууллаа

Ц.Анударь / Нийгэм

Нийслэлийн ногоон байгууламжыг нэмэгдүүлэх, хот нийтийн аж ахуйн нэгдсэн үйлчилгээг сайжруулах зорилгоор Модны суулгац, судалгаа үрсэлгээний төвийг байгуулсан байна. Ингэснээр сургалт, судалгаа хийх боломжтой төвтэй болж байгаа аж. Хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Хавар бүр сурагчид, оюутнууд сургуулиа төгсөж, хонхны баяраа хийдэг. Ёслол баяраа тэмдэглэхдээ илүү үр бүтээлтэй, байгаль орчинд ээлтэй тэмдэглэдэг болгохын тулд төгсөлтийн баяраараа мод суулгадаг зориулалтын талбай гаргаж өгөхөөр болсон. Есөн дүүргийн боловсролын газарт мод суулгац тарих, танхимаас гадуур байгаль экологийн боловсрол олгодог байх боломжийг Гачууртын минж нутагшуулах төвийн ойролцоо, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн чиглэлд гаргаж өгөхөөр болсон” хэмээлээ.

Мөн Улаанбаатар хотын хуурайшилтыг багасгах, саарал ус, далан сувгийг дагасан шар усыг ашиглах замаар хөвд нуур байгуулах ажлыг эрчимтэй эхлүүлжээ. Энэ хүрээнд иргэд аж ахуйн нэгжүүд 1884 га талбайд суулгац үрсэлгээ, төрөл бүрийн ургамал ногоон байгууламжийн ажлыг хийж, нуур хөвд байгуулах боломжтой болжээ. Гэхдээ нэг наст бус олон наст ургамалыг тарж суулгах юм байна. Мод тарих сонирхолтой иргэд аж ахуйн нэгжүүд хүсэлтээ ирүүлсний дагуу газар гаргаж өгөх болно гэдгийг хотын Захирагч онцоллоо.


Сэтгэгдэл

зочин [202.21.117.2] 2020-05-12 04:03:22

сайхан мэдээ байна. төр хувийн хэвшлийн байгууллагуудад мод үржүүлгийн ажил өгч байхаар төр өөрөө мод тарих, цөлжилттэй тэмцэх чиглэлээр агентлаг байгуулан ажлаа 5 жилээр төлөвлөн гүйцэтгэлийг гарган ажиллах хэрэгтэй.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.