Урт цагааны нэгдүгээр корпусыг нийслэлийн өмчөөс хаслаа

Н.Алтанцэцэг / Нийгэм

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар Нийслэлийн өмчтэй холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Улс, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан барилгуудыг шинээр өмч бүртгэлд оруулах, мөн ашиглалтын шаардлага хангахаа больж, акталсан барилгуудыг өмчөөс хасах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Тодруулбал, БЗД-ийн 88 дугаар сургуулийн спорт заал, БЗД-ийн лаборатори 142 дугаар сургуулийн барилга, СХД-ийн нутаг дэвсгэрт зургаан гүний худаг, БЗД-ийн нутагт гурван худаг зэрэг нийт таван тэрбум гаруй төгрөгийн үнэ өртөг бүхий 12 барилга байгууламжийг нийслэлийн өмчид шинээр бүртгэн авахыг Тэргүүлэгчид дэмжсэнээр тогтоолын төслийг баталлаа.

Түүнчлэн Тэргүүлэгчдийн хурлаар Нийслэлийн өмчөөс хөрөнгө хасах тухай асуудлыг хэлэлцэн дэмжсэн. Тодруулбал БЗД-ийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бяцхан тэмүүлэл” клиник сувиллын барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул акталж, нийслэлийн өмчөөс хасах, мөн “Урт цагаан” үйлчилгээний төвийн нэгдүгээр корпус болох 1.584.0 м2 талбай бүхий барилгыг акталж, нийслэлийн өмчөөс хасах, Баянгол дүүргийн прокурорын газрын ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул акталж, Нийслэлийн өмчөөс хасах саналыг тус тус дэмжлээ.


Сэтгэгдэл

Иргэн [192.82.67.195] 2020-05-12 22:53:08

Тэнэгүүд ээ, тэнэг дотроо бас ёроолтой, ёроолгүй гэж хуваагддаг. Ёроолгүй тэнэгүүдэд хэлэхэд акталж байж нураах боломжтой болно. Барилгыг нурааж, газар дээр нь худалдаа, аялал зугаалга, чөлөөт цагийн том төв барихаар зураг төсөл шалгаруулах уралдаан зарлаад 30 шахам төсөл ирээд байна. 3-г шалгаруулж, нэг зургаар нь барина. Ажил ч хийлгэхгүй уралдаад л хараагаад байх юм. Ийм тэнэгүүдэд арга хэмжээ авч, нийгмээс тусгаарлах юмсан.

ЗОЧИН [64.119.24.174] 2020-05-12 13:41:33

НЭГДҮГЭЭР ГЭХЭЭР ХОЁР ГУРАВ ГЭЭД ОЛОН КОРПУС БАЙДАГ БАЙХ НЭЭ.

сс [202.9.47.4] 2020-05-12 12:05:10

за би очиж урт цагааныг авнаа кккк

Зочин [139.5.218.147] 2020-05-12 09:24:04

Буулггад зөөе миний газар шүү

Зочин [202.126.88.139] 2020-05-12 08:08:46

Нийслэлийн өмчөөс хассан гэдэг чинь нэг хулгайчын хармаанд орсон гэсэн үг , орчуулж өгөхөөс малнуудад

Иргэн [192.82.67.195] 2020-05-12 22:55:08

Эхлээд өөрийгөө орчуул. Идээ бээрээр дүүрсэн тархины оронцогоо орчуул. Чи бол орчуулах гэдэг үг ч мэддэггүй адгийн нэг хар царайт л байгаа.

Иргэн [202.21.104.234] 2020-05-12 07:36:44

Урт цагааны нэг корпусыг яагаад нийслэлийн өмчөөс хасаж, акталж байгаа юм бэ, түүний оронд дуудлага худалдаанд оруулаад зарж борлуулах юм бол газраас нь овоо их мөнгө олно ш дээ, ямар сонин шийдвэр вэээээ

Зочин [66.181.161.43] 2020-05-12 07:39:42

Барилгыг нь актласан байхаа. Газар нь нийслэлийн мэдэлд байгаа байлгүй дээ.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.