ОХУ коронавирусний халдварын тохиолдлын тоогоор хоёрдугаарт орлоо

Aдмин / Гадаад мэдээ

Өнгөрсөн 24 цагийн байдлаар ОХУ-д коронавирусний халдварын 10899 шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 232243 боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээллээ.

Эдгэрсэн хүний тоо 43512-д хүрсэн бол нас барсан 2 116 тохиолдол бүртгэгджээ. Шуурхай штабын мэдээллээр, шинээр илэрсэн тохиолдлуудын 4704 нь буюу 43.1 хувь нь халдварын шинж тэмдэггүй байсан байна.

Оренбург мужид халдвар авсан хүний тоо мянга давсан бөгөөд ийм тооны бүртгэлтэй бүс нутгуудийн тоо 35-д хүрчээ.

ОХУ-ын нийслэл Москва хотод нэг өдрийн дотор 5392 шинэ тохиолдол илэрч, тус хотод халдвар авсан нийт хүний тоо 121301 болсон байна. Шинэ тохиолдлууд өөр 82 бүс нутагт илэрчээ. Тухайлбал, Москва мужид 1063, Санкт-Петербургт 339, Доод Новгород мужид 354, Красноярийн хязгаарт 227, Свердловск мужид 211, Дагестанд 116 тохиолдол тус бүр шинээр илэрсэн байна.

Эх сурвалж: Монцамэ