МАН-аас дэвшиж болохгүй ЖДҮ-чид

Aдмин / Улстөр

МАН-ын хэсэг залуус нэгдэж УИХ-ын сонгуульд намаасаа нэр дэвшүүлж болохгүй хүмүүсийн нэрсийн жагсаалт гаргажээ. Ингээд тэд МАН-ын Хяналтын хороо болон намын дарга У.Хүрэлсүхэд өчигдөр уг нэрсээ хавсаргасан шаардах бичиг хүргүүллээ. Дашрамд дурдхад МАН-ын Бага хурал энэ долоо хоногийн баасан гарагт буюу тавдугаар сарын 15-нд болно гэсэн мэдээлэл бий. Энэ хурлаар УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах аж. Ингээд МАН-ын гишүүн н.Мөнхболд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Та бүхэн ямар учиртай шаардах бичиг, нэрсийн жагсаалтыг МАН-ын удирдлагуудад хүргүүлж байгаа юм бэ?
-Би 1994 онд МАН-д элссэн. Ямар нэг даргын хүн биш. Эгэл жирийн гишүүн. Намынхаа үйл ажиллагааг сайжрах байх гэж удаан харж, хүлээлээ. Сүүлдээ тэсэхээ болиод ийнхүү хөдөлж байна” хэмээсэн юм.
Бид намынхаа Хяналтын хороонд шаардах хуудас хүргүүлж байна. Энэ шаардах хуудаст бичсэн асуудлууд ард түмэнд өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж байсан. Гэтэл олон булхайтай асуудалд нэр холбогдсон хүмүүс УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшинэ гэж Бага хуралд материалаа танилцуулж нэрсээ өгсөн байна.

Тухайлбал, Б.Чойжилсүрэн, Ц.Гарамжав, Б.Ундармаа, Ц.Цогзолмаа нар нэр дэвшинэ гэсэн байгаа юм. Тэд ямар ямар асуудал тарьсаныг хүмүүс мэддэг болсон шүү дээ. Хэрэв энэ шаардах хуудаст нэрс нь бичигдсэн хүмүүсийг нэр дэвшүүлэх юм бил бид МАН-ын сонгуулийн үйл ажиллагаанд оролцохгүй. Бид хэвлэлийн бага хурал хийх гэсэн болов ч цар тахлын хөр хорионы улмаас чадсангүй.
-Та бүхний нэр дурдсан энэ гурван хүний тухай л асуудал юм уу. Өөр улстөрчдийн нэр энэ тавьж буй шаардлагад байгаа юу?
-ЖДҮ, 60 тэрбумд холбогдсон хүмүүсийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхыг шаардсан. Би зүгээр жишээ татаж дээрх хүмүүсийн нэрсийг хэлж байгаа юм. Бид шинэ залуу хүмүүсийг нэр дэвшүүлээсэй гэж хүсч байгаа. Бид өөрсдөө эрэн сурвалжлаад гаргаж ирсэн нэрс биш. Бусармаг үйлдэл гаргасан гэж олон нийтэд мэдээлэгдсэн хүмүүсийг л ярьж байгаа. Жишээ нь УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан­гаас мөнгө авсан. Одоо Ховдод нэр дэвшинэ гээд явж байгаа гэсэн. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн барилгаа барьж дуусаагүй байж буцаан олголт гээд 35 тэрбум төгрөг төсвөөс авсан гэдэг. Мөн ЖДҮ-чин гишүүд УИХ-д дахиад нэр дэвшинэ гээд явж байгааг бид эсэргүүцэж байгаа юм.
-Тэгэхээр УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж болохгүй нэрсийн жагсаалтад яг хэдэн хүн байгаа юм бэ?
-Энэ бол намын дотоод асуудал. Өнөөдөр бид шаардах бичгээ өгч байна. Асуудал цаашид хэрхэн өрнөхийг харна. Намын хяналтын хорооны даргад бичгээ өгнө. Эхний ээлжинд бид МАН-ын Бага хурал тавдугаар сарын 15-нд хуралдахаас өмнө асуудлыг тавьж буй юм. Бидэнд 48 цагийн дотор хариу өгөх талаар уг шаардлагад тодорхой бичсэн байгаа.
-Та бүхний шаардлагад хариу өгөхгүй, арга хэмжээ авахгүй бол яах вэ?
-Цаашид хариу өгөхгүй, ямар нэг арга хэмжээ авахгүй бол улстөрийн суулт хийнэ. Өлсгөлөн зарлаж ч магад. Өнөөдөр энд олон хүн ирнэ гэсэн боловч бид ирүүлээгүй. Учир нь цар тахлын үед олон хүн цуглуулахыг хориглосон байгаа. Дээрх хэрэгт нэр холбогдсон гишүүдийг нэр дэвшүүлэхгүй байх гэж бид найдаад өдий хүртэл чимээгүй явлаа. Гэтэл бүгд УИХ-ын сонгуульд дахин дэвших гээд нэрээ өгчихсөн байна. Цахимаар сонголт нь явагдаад нэр дэвшүүлнэ гээд гараад ирчихэж. Үүнийг хараад сууж чадахгүй. Бид энэ бичгийг өгчихөөд зүгээр суухгүй. Ямар ч байсан нэр дэвшүүлэхгүйн төлөө тэмцэнэ.
-Та бүхэнтэй МАН-ын хэдэн гишүүн нэгдсэн бэ?
-Бид энэ нь ЖДҮ-чин, тэр нь 60 тэрбумын талынх гэсэн ойлголт байхгүй. МАН-ын л гишүүд. Бидний нээсэн цахим хуудаст хандалт их байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 14:53:01

3uFASx http://pills2sale.com/ levitra nizagara

Гал [202.126.89.199] 2020-05-14 08:15:34

Хүрэлсүх өөрөө яадаг бол

Zochin [103.14.37.6] 2020-05-14 02:03:31

ЖДҮ гэхээр ахдаа авч өгсөн Хүрэлсүх өөрөө орно шүү дээ. Мөн ЗГ унагахгүй гэж өмнөх шигээ хор найруулж зохион абйгуулалттайгаар 950 саяыг авч өгсөн Хүүк яах болж бна.

Зочин [202.126.89.63] 2020-05-13 17:01:12

бид нар мэтийн ман-ийн жирийн гишууд намын дарга еронхий сайд хурэлсухд их хурлын одоогийн гишуудийг дахин нэр дэвшуулэхгуй байх гээд найдаж сууна.баян -олгийгоос сонгогдсон хоер гишуун болон одоогийн аймгийн дарга тэргуутнийг дэвшуулэж болохгуй шуу.эдгээр хумуусуудээс ард тумэн залхаж салахын туус болж байгааг анхаарна уу.

Зочин [202.9.40.36] 2020-05-13 12:31:07

Энэ ч цаагуураа намын даргын захиалга байхаа даа. Та нарыг дэвшүүлж болохгүй гээд байна гэх нэг шалтаг бололтой. Нам ингэж залуу, хөгшин, ЖДҮ, 60 тэрбум 30 гэр бүл, маф гэх мэтээр туйлшрч хагараад хол явахгүй дээ...

ЗОЧИН [119.40.98.177] 2020-05-13 12:20:02

ЭНЭ БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮНЭ ХАДАНД ГАРЛАА. ЖИШЭЭ НЬ: ӨНГӨРСӨН ЖИЛ 1 УУТ ЦЕМЕНТ 9000-9500,₮ БАЙСАН БОЛ БОЛ 15000 ₮. НЭР ДЭВШИГЧ ГАРАМЖ ГУАЙ ЦЕМЕНТ.

Зочин [202.126.89.124] 2020-05-13 11:36:17

ТУйлшраад байх явдалгүй.60-с дээш гасныхныг хүн биш ч гэх янзтай.ЖДҮ гээд бөйгааг ялгаж салга. Бичиг уламжилж өгөхгүй гишүүнээр яах ийм.Өөрөө шууд авсан нь хэл вэ?Ялгаж Зааглаад Яллаж Заазал. Залуус туйлширч байна шүү. Түүрийрч болохгүй ЗА⁉️

Зочин [202.9.46.13] 2020-05-13 09:06:23

зөв зөв алдаа гаргачихаад огт тоодоггүй бүлэглэлүүдтэй тэмцэх хэрэгтэй.

Зочин [103.68.107.22] 2020-05-13 08:39:01

Mash zov. Devshsen ch ard tumen MAN-iig songohgui. 4 jil yu ch hiisengui. hoorondoo l baahan hulgai luivar huchin hun aminii heregee yarij hereldlee . Tui chort

Зочин [66.181.161.117] 2020-05-13 07:47:45

Эне бол сангиин саид Хурэлбаатариин яавуулаг юмаа

Зочин [203.98.77.101] 2020-05-13 07:26:08

ЭНЭ ЖИЛ АРД ТҮМЭН МАН, АН-ЫГ БҮҮ ДЭМЖ. ТЭГЭХЭД Л БҮГД ЦЭГЦЭРНЭ. ЗАЛУУЧУУДАА ДЭМЖИЦГЭЭЕ.

Зочин [103.229.123.114] 2020-05-13 07:05:48

Шахаанд оруулж юм нэхэх нь дээ хүнд гарууд. Түүнээс биш намаа боддог хүмүүс ингэхгүй ээ

Иргэн [103.229.123.114] 2020-05-13 06:59:58

БИ ЯМАР Ч НАМЫН ГИШҮҮН БИШ .ГЭХДЭЭ УЛС ТӨРИЙГ АЖИГЛАДАГ.НААД ХҮМҮҮС ЧИНЬ ҮХРИЙН СҮҮЛЭН ДЭЭР ХУТГА ГЭГЧЭЭР ЯГ ИЙМ ҮЕД АСУУДЛЫГ ТОМООР ТАВЬЖ БАЙГАА НЬ ТҮГЖИЛДЭХ ГЭЖ БАЙГАА УХААНТАЙ ЮМ БАЙХ ДАА ТА НАР ГАР ЦАЙЛГАХГҮЙ ЮМ БОЛ......ГЭЭД ХҮЛЭЭЖ БАЙГАА

Ayur [202.9.46.127] 2020-05-13 05:00:47

Man iin ner hogt hutgagdlaa. Ene namyn nereer alba haaj bui hvmvvsiig songoj bolohgvi hvrel svht mapi bolsnoo zarlasan shder.

Ahmad gishvvn [202.9.46.127] 2020-05-13 04:55:38

Hvrel svh zandan satar. Ayur saihan nyambaatar nyamdorj nar songogdoh ner debshihbolomjgvi shvv esergvvtseerei. Bvv dabar gej salaabch vg zaluusaa

Зочин [66.181.161.84] 2020-05-13 04:46:44

JDY bugdiin bicheegui b.n

схд 31 хороо иргэн [66.181.161.92] 2020-05-13 04:22:30

Уих гишүүн Гарамжав схд гарсан одоо болтол тогний өргөтгөлийн ажил дутуу орхиоод явсан 2 жил гарантай болж байна ямар нүүртэй дахин нэр дэвшин гэх хэл чадаг байна явган хүний тавьсан замын хараарай зүгээр айлын хашаанд тавьсан зам шиг юм тавьсан энийг нөгөө хийж байсан улс шүүхэд өгсөн сураг байгаа засаг дарга нь Бадамцэцэг ирж үзсэн үү 1 ирээгүй тогний хүчдэл сайжраагүй энэ 2 эрхэмд уламжилж өгнө шүү

Sara [66.181.161.108] 2020-05-13 03:48:10

Anxan shatni vvrvvdiin emee narig tetgevert ni cyylgaachee

B [66.181.161.81] 2020-05-13 03:47:15

Nyambaatar, uchral ged bas hed heden ymiig

Иргэн [66.181.161.43] 2020-05-13 03:40:50

Наад намаа шинэчил. Бодоо , Данзангийн бодлого шийдвэрийг судал.

zochin [192.82.71.88] 2020-05-13 03:24:40

MAN AN-n alind ch xumuus ach xolbogdol ogoxgui dee Ene 2 nam-n ner deer ner tsever zaluus devshsen ch garaxgui Xumuus udam sudriig ni mash sai sudaldag bolson bna Xarin oor evselees garch magadgui yum

зочин [103.57.93.35] 2020-05-13 03:09:07

энэ нам чини 100%нэр дэвших эрх байхгүй гэж энэ залуус ойлгохгүй бна уу.нэр дэвших юм бол нэр цэвэр залуус та нар нэрээ дэвшүүл.хүрэлсүх ч гэсэн нэр дэвших эрх байхгүй. Өнгөрсөн 4жилд энэ нам чини төрийн эрх барих хуули батлах байгууллагын нэр хүндийг шавар шалбаагт хутгаж хаяаад ард олны дунд нэр хүндээ алдчихсан шүү дээ залуусаа мартаагүй биз мэдэж бгаа биз дээ.одоо энэ намыг хэн ч дэмжихгүй итгэл сэтгэл хоёр хөсөрдөж дууссан.100жилийн дараа энэ нам хаалгаа хааж архивт орох нөхцөл ни ингээд бүрэлдэж дуусч бнаа гэж залуус мэдэж аваачээ

Ахмад намын гишүүн ингэж хэлэх байсан байх. Кх! [202.131.225.53] 2020-05-13 03:20:14

Яруу алдарт МАХН-ын залгамж хүч МАН мандтугай! МАН-аас нэр дэвшүүлсэн л бол ЧАНГА амьтан байгаа. Яаж ийж байгаад л УИХ-ын гишүүний суудалд ХҮРЧИХНЭ, улсын албыг залгуулчихна. Иймд битгий унтраагаад бай. Хөгшин ч бай, залуу ч бай МАН-ын ГИШҮҮН Л бол сонгуульд нэр дэвших ТЭНЦҮҮ ЭРХТЭЙ. Харин ч МАН-д удаан байсан гэсэн утгаараа намдаа залуучуудаас ИЛҮҮ зүйл хийж, бүтээж, татвар хандиваа өгсөн байдаг юм шүү. Та нар ч бидэнтэй адил хөгширнө ш дээ. Кх-кх-кх!

МАЛ [122.201.22.216] 2020-05-13 03:04:04

НЭРИЙГ НЬ ХАРМААР БНА. БИТГИЙ БӨӨРӨНХИЙЛӨӨД БАЙ.

Зочин [124.158.90.56] 2020-05-13 02:59:30

Гарамжав, Цогзолмаа, Чойжилсүрэн мэтийн хүмүүсийн нэрийг нь ч сонсмооргүй байна, харах царайны нүдэнд хүйтэн, улайж гүйцсэн, цайсан луйварчид

Suvd [66.181.161.91] 2020-05-14 10:05:09

Choijilsuren bol aimagtaa ih ym hiij buteesen, yrn bol gungiin bodlogo saitai harin ch boditoi ym yridag hun shdee. Uuruu bol tsarainii saihnaar tsai sulj songuulia ugdug buruutan bhnee kk

Зочин [117.111.20.205] 2020-05-13 15:33:07

Ok

ЖДҮ-гийн мөнгийг нийгэмд үр ашигтай зарсан. За юу! [202.131.225.53] 2020-05-13 02:52:55

ЖДҮ-гийн мөнгийг хоосон үрчихээ юу? Үгүй ш дээ. Энэ мөнгийг компанийн үйл ажиллагаанд зориулж хэдэн хүнийг ажилтай, орлоготой байхад зориулсан. Одоо ч гэсэн үүний үр ашиг гарч, хүмүүс ажилтай, амьжиргааны орлоготой байгаа. Иймд ЖДҮ-чид яагаад нэр дэвшиж болдоггүй юм? Та нар нэр дэвших, үгүйг мэддэг юм уу? Яг ш дээ! Кх!

720712 [117.111.20.205] 2020-05-13 15:35:25

Ch hen ym be! "HARAAL CHAMAIG IDNE" ARD TUMNIIG BASAJ BODOGGUI YM DA!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин [66.181.161.67] 2020-05-13 12:16:32

Зайлаач ээ чи. Энэ лав Ждүмбэ Энхбаяр байх шүү

Nam bus irgen [66.181.190.76] 2020-05-13 02:22:10

Huuk ene heden idej uusan hulgaichuudtaigaa songuulid orvol balarna shuu. Eniigee erhbish medej baigaa bailgui dee. Gants neg hulgaichaa urshuuguud horond ni hordood devshuulbel namin chini ner hund budaa bolood nuguu humuustee gai bolno shuu. Uursduu l medtugei.

Зочин [64.119.19.141] 2020-05-15 00:19:01

Ман аас 4эмэгтэй бол сонгож болохгүй шүү ард түмэн сонгох хүн байхгүй дээ

Зочин [192.82.69.141] 2020-05-13 02:21:11

Ер нь НОЦТОЙ ч бай , ноцгүй ч бай аливаа хэрэгт \ заавал ГЭМТ ХЭРЭГ гэлтгүй \ нэр холбогдсон л бол шүүхээр шийдэгдсэн эсэхээс үл хамааран , мөн аль нам байхаас эс хамааран СОНГОХГҮЙ байхыг нийт сонгогчиддоо УРИАЛЖ байна ... !!!!!!!!!!!!

Nam bus irgen [66.181.190.76] 2020-05-13 02:23:16

Mash zuv urialga bna. 100 % demjij bna.

Зочин [195.46.106.44] 2020-05-13 02:16:48

Зөв.

Зочин [202.126.88.197] 2020-05-13 02:00:14

ЖДҮ-чид дэвшвэл АН-д ашигтай шүү дээ, зүгээр л орхичих, хэнийгээ дэвшүүлэхээ тэд өөрсдөө мэдэг.

Хү их ажил эхлүүлсэн [192.82.72.167] 2020-05-13 01:47:48

Дэмжиж байна.Хүрэлсүх дарга залуусын үгэнд орж нэр бүхий олон хүн бий нэр дэвшүүл нэр цэвэр залуусөар ялалт байгуулах болно.Хөгшидыг улс төрөөс зайлуул тэгсэн цагт ялалт бидэнд шүү.Эс тэгвээс сонгуулийн дүнг эргүүлэх болно.

Зочин [66.181.161.66] 2020-05-13 16:54:39

Энэ ниигмииг өөрчилчихөөр залуучууд байгаа юм уу . Ихэнх залуучууд эх эцгиинхээ тэтгэвриин мөнгөөр амьдарсан ,ямар нэг арга залиар мөнгө олчих санаатай, арай нэг сүүхэйтэй нь ямар нэг даргын цүнх барьж гүйж долигносоор албан тушаалд ордог ихэнх нь ажил голж зүгээр суусаар гүзээ суучихсан улс төрөөс хөндии зугаа цэнгэл хөөсөн иим л хүмүүс болчихсон шүү дээ . Үнэхээр тэдэнд төрииг даатган гэдэг чононд хонь хадгалуулна гэдэг болно биз . Харин ч ихэнх оронд парламентиин гишүүд нас тогтсон хүмүүс байдаг . Тэд илүү туршлагатай юуг яаж хиихээ мэддэг . Гол нь энэ хүмүүсээсавилгачид луйварчид , мөнгөөр цохиж гишүүн болдог хоосон толгойтонгуул ,жалга довны үзлээр нутгиинх гэдэг утгаараа гарчихдаг ямарч чадваргүй нөхдүүдииг сонгомооргүй байна . Харин хууччуул дотор энэ эрээ цээрээ алдсан ниигэмд ноён нуруу алдаагүй явсаар байгаа зөв сэтгэлтэй хүмүүс олон байгаа . Даанч тиим хүмүүс нь цөөдөөд бүлэглэл болчихсон луйварчид бүхнииг атгачихаад тэд хүчин мөхөсдөөд байна . Зөвхөн залуучууд гэж туйлширвал 90онд элбэгдорж батүүл да ганболд мэтиин нөхдүүдэд төриин жолоог атгуулаад 30жил буруу замаар будаа тээлээ


38 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
38 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.