Д.Нямхүү: 266 хүний шинжилгээний хариу сөрөг гарч, коронавирус илрээгүй

Ц.Анударь / Эрүүл мэнд

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 266 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан долоон хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 242 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор хийсэн таван хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. ОХУ-аас оюутнуудаа хүлээн авах ажлыг зохион байгуулж байна. Халдварын маш өндөр голомттой газраас ирж байгаа учраас үүнд онцгой анхаарч ажиллах болно” гэлээ.