Японд халдварын 81 тохиолдол шинээр бүртгэгджээ
Японд мягмар гарагт коронавирусний халдварын 81 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 16049 боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Уг тоон үзүүлэлтэд Ёкохама хотын боомтод тусгаарласан “Diamond Princess” хөлөг онгоцон дээр халдвар авсан 712 хүнийг оруулаагүй бөгөөд тэднийг нэмснээр Японд нийт 16761 хүн халдвар авчээ. Халдварын тохиолдлыг мужаар авч үзвэл, Токиод хамгийн олон буюу 4987, Осакад 1750, Канагавад 1191 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, нисэх буудлын тусгаарлалт болон Нагасаки хотын боомтод зогссон “Costa Atlantica” хөлөг онгоцны хөлгийн багийн гишүүдээс нийт 314 тохиолдол, Хятадаас тусгай нислэгээр эх орондоо ирсэн 14 хүнээс халдвар илэрсэн байна.
Японд мягмар гаргийн байдлаар 247 хүний биеийн байдал хүнд байгаагийн дөрөв нь “Diamond Princess” хөлөг онгоцны зорчигч ажээ. Мөн тухайн өдөрт 21 хүн халдвараар нас барснаар нийт нас барсан хүний тоо 691-д хүрсэн байна. Тэдний 13 нь “Diamond Princess”-ийн зорчигч байжээ.
Эх сурвалж: Монцамэ
Монгол-Австрийн бизнес форумын талаар мэдээллээ
АН-ын бүлэг: С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардлаа
Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ
НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…
О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах, дахин төлөвлөх цаг болсон
Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Б.Энхбаяр: Нэг хүн 500 саяын захиалга өгч улс төрчийг "social bully" хийсэн. Үнэ өртөг нь нэмэгдсэн байна
ТҮГЖРЭЛЭЭС ҮҮДЭН ЖИЛД ӨЧНӨӨН ИХ НАЯД ТӨГРӨГ САЛХИНД ХИЙСДЭГ
Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй