ОХУ-д коронавирусний халдварын 10028 шинэ тохиолдол илэрлээ

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо нэг хоногийн дотор 10028-аар нэмэгдэж, 242271 боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээллээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 4461 нь буюу 44.5 хувь нь шинж тэмдэггүй байсан байна. ОХУ-ын нийслэл Москва хотод халдвар авсан хүний тоо 4703-аар нэмэгдэж 126004 болжээ. Мөн тус улсын 82 бүс нутагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Москва мужид 962, Санкт-Петербургт 435, Доод Новгород мужид 271, Свердловск мужид 135, Волгоград мужид 124, Дагестанд 109 тохиолдол шинээр илэрчээ.

ОХУ-д коронавирусний халдвараас эдгэрсэн хүний тоо нэг өдрийн дотор 4491-ээр нэмэгдэж, 48003 болсон бол сүүлийн 24 цагийн хугацаанд 96 хүн нас барж, халдвар тархсанаас хойш нийт 2212 хүн нас барсан байна.

Эх сурвалж: Монцамэ